Published date: 2014/10/01
1 Цэвэр түлшийг түгээх, хэрэглэхажиллагаанд албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай ойлголт
Хүснэгтэнд заасанчлан албадлагын арга хэмжээний талаар олон төрлийн тайлбар ойлголт бий. Албадлагын арга хэмжээ гэдэг нь ерөнхийдөө байгууллага болон хүн хууль ёсыг хэрэгжүүлэх ойлголтыг хэлдэг. Энэхүү сртатеги нь Улаанбаатар хотын гэр хороололд боловсруулсан түлшийг нэвтрүүлэхэд албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх тухай заасан. Энэхүү судлагааны хүрээнд ханган нийлүүлэлт, түгээлт, хадгалалт, борлуулалт, ашиглалт зэрэг боловсруулсан түлшний хөтөлбөрийн бүхэл үе шатыг хамрууллаа.
Түүнчлэн боловсруулсан түлшний хувьд хагас коксжсон нүүрс болон шахмал түлш мөн шахмал үртсэн түлшний нийт гурван гол стандарт бий. Тэдгээрийн хэрэгжилт ч энд яригдах болно. Албадлагын арга хэмжээний үндсэн тулгуур зарчмууд дээр үндэслэн энэ стратегийг боловсруулав. Эдгээрт:
1. Эрх зүйн зохистой орчин бүрдсэн байх нь нэн тэргүүнд тавигдах гол шаардлага юм. Эрх зүйн орчинд ямар нэгэн хийдэл байвал албадан хэрэгжүүлэх ажилд хүндрэл учирдаг бөгөөд зарим тохиолдолд хэрэгжүүлэх ч боломжгүй болно. Тиймээс боловсруулсан түлштэй холбоотой харилцааг зохицуулж буй өнөөгийн хууль зүйн орчинд дүн шинжилгээ хийж сайжруулах талаар санал дүгнэлтийг гаргалаа.
2. Үйлдвэрлэгч, тээвэрлэгч, хэрэглэгч зэрэг гол оролцогч талуудад явуулах олон нийтийн мэдээлэл, сурталчилгааг сайжруулах шаардлагатай. Боловсруулсан түлшний давуу талууд түүнчлэн түүхий нүүрс болон элдэв хог хаягдал түлэх нь иргэдийн эрүүл мэндэд ямар хортойг гэр хорооллын иргэдэд бүрэн дүүрэн ойлгуулах ѐстой.
3. Холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтын хэрэгжилтийг хангуулах Хяналт, мониторингийн системийг боловсруулах. ЗГ нь эдгээр хууль, тогтоомж, журмын хэрэгжилт хэр байгааг нягталж байхын тулд системтэй мэдээллийн санг байгуулах хэрэгтэй.
4. Холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх тодорхой механизмууд тусгагдсан. Энэ хүрээнд маргаан зөрчлийг зохицуулах арга замыг орууллаа.
Цэвэр түлшний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжилтийг нь хангуулах дараах хууль тогтоомжууд байна. Үүнд:
1. Монгол улсын Боловсруулсан, шахмал түлшний стандартууд
2. Цэвэр түлш түгээх хөтөлбөрийн хүрээнд гарсан тогтоол, захирамж, шийдвэрүүд
3. Нийлүүлэгч, тээвэрлэгч, борлуулагчийн гэрээ
4. Агаарын чанар сайжруулах үндсэн бүсэд түүхий нүүрс (боловсруулсан түлшний нийлүүлэлт хангалттай болсон тохиолдолд), хог хаягдал түлэх, шатаахыг хориглосон хориг
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05