Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Оршил
Энэ сургалт нь төслөөс урьд нь хийсэн боловсруулсан түлшний шинжилгээ, үнэлгээ тэдгээртэй холбоотой холбогдох талуудад зохион байгуулсан сургалт багц үйл ажиллагааны нэг хэсэг юм. Өмнөх сургалтаар Монгол улсад боловсруулсан түлшний үйлдвэрлэлийн талаарх мэдлэг, ойлголтыг бий болгох, боловсруулсан түлш, түүхий нүүрсний асуудал, лабораторийн шинжилгээ, боловсруулсан түлшний стандартыг сайжруулах асуудлуудыг хэлэлцсэн. Албан даалгаврын 3.5.9, 3.5.10, 3.5.11-д заасан үйл ажиллагаа нь (1) хяналт шинжилгээний нэгжийн ажилтнуудад боловсруулсан түлшний чанарыг тогтоох хяналт шинжилгээ явуулах, шинжилгээний үр дүнд үндэслэн тайлан гаргахад туслах ба чиглүүлэх; (2) дээр дурьдсан журамд үндэслэн хяналт шинжилгээний нэгжийн ажилтнуудад боловсруулсан түлшийг хянан баталгаажуулахад туслах, чиглүүлэх; (3) гэр хорооллын агаарын чанарт хяналт явуулахад нэгжийн ажилтнуудад тусалж чиглүүлэх юм. Өмнөх үйл ажиллагааны хүрээнд боловсруулсан түлшний ерөнхий шинжилгээг ялгарлын шинжилгээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөллөөс бусад шинжилгээг хамруулан явуулсан. Иймд төслөөс хамтрагч байгууллагуудтай хэлэлцэн энэ удаагийн сургалтыг боловсруулсан түлшний ялгарал, агаарын чанарын хяналт шинжилгээнд чиглүүлэн явуулахаар болсон.
Төсөл сургалтыг үндэсний хэмжээнд агаарын чанарт хяналт шинжилгээ хийдэг АЧМА-тай хамтран зохион байгуулав. Сургалтын хоёрдугаар хэсэгт оролцогчид АХБ-ны дэмжлэгтэй дахин сэргээн ажиллуулж буй хяналт шинжилгээний лабораторитой танилцлаа.
2 Сургалт
2.1 Хөтөлбөр
Сургалтанд агаарын чанарыг сайжруулах үндэсний ба орон нутгийн бодлого боловсруулах, агаарын чанарын хяналт, шинжилгээний холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэхэд оролцдог төрийн байгууллагуудын ажилтнууд оролцлоо. Сургалт хоѐр хэсгээс бүрдсэн. Эхний буюу танхимын сургалтын хэсгийг АЧМА-тай хамтран Монгол улсын үндэсний агаарын чанарын хяналт шинжилгээний тогтолцооны ерөнхий тойм, агаарын чанарын хяналт шинжилгээ явуулдаг аргууд, ашигладаг тоног төхөөрөмжийн талаар танилцууллаа.
Танхимын сургалтын дараа оролцогчид агаарын чанарын суурин болон хөдөлгөөнт станц, Байгаль орчны хяналт шинжилгээний төв лаботаритай танилцав. Сургалтын хоѐрдугаар хэсэгт оролцогчид Уул уурхайн хүрээлэн дээр шинээр байгуулсан лабораторитой танилцав. Уг лаборатори нь боловсруулсан түлш, сайжруулсан зуухны ашиглалтаас гарах утаа, хийн агууламжийг тогтоож хяналт шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори юм.
Лабораторийн хэмжилтийн арга, хяналт шинжилгээг хэрхэн явуулдаг талаар олон улсын мэргэжилтэн Криспин Пембертон-Пиготт танилцуулав. Сургалтын үеэр оролцогчид агаарын чанарын мониторингийн өнөөгийн тогтолцооны ойлголт болон боловсруулсан түлшний хөтөлбөртэй холбогдуулан хяналт шинжилгээг хэрхэн сайжруулах хэрэгтэй байгааг авч хэлэлцэв.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Агаарын чанарын мониторинг, хяналт шинжилгээ
Огноо: 2013 оны 5-р сарын 24
Газар: Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхим
Цаг | Үйл ажиллагаа |
10:15 – 10:45 | “Монгол улсын агаарын чанарын мониторингийн өнөөгийн тогтолцоо” – Ш. Нямдаваа (АЧМА) |
10:45 – 11:15 | Агаарын чанарын мониторингийн станциуд, хэмжих аргууд – Ш. Нямдаваа (АЧМА) |
11:15 – 12:00 | Хэлэлцүүлэг |
12:00 – 13:00 | Өдрийн хоол |
13:00 – 14:30 | Орчны хяналт шинжилгээний төв лаборатори, агаарын чанарын явуулын станцитай танилцах Уул уурхайн хүрээлэнгийн хяналт шинжилгээний лабораторитой танилцах (Криспин Пембертон-Пиготт) |
14:30 – 16:00 | Хэлэлцүүлэг |
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05