УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ /2025 ОНЫ 05 ДУГААР САР/

Published date: 2025/06/13

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 11 мкг/м3-ээр буюу 30 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 2 мкг/м3-ээр буюу 13 %-иар бага, харин PM2.5 тоосонцор 2 мкг/м3-ээр буюу 17%-иар, PM10 тоосонцор 11 мкг/м3-ээр буюу 18 %-иар их байна.

Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2025 оны 05 дугаар сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1- 9)

Зураг 1. 2024, 2025 оны 05 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 05 дугаар сарын агууламж, 2021-2025 он

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай ижил түвшинд, 2022-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 2 мкг/м3-ээр буюу 17 %-иар их байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 05 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 05 дугаар сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Мишээл экспо 15 мкг/м3, 100-н айл 9 мкг/м3, Цахилгаан станц  24 мкг/м3, Ургах наран хороолол 16 мкг/м3, Зайсан 4 мкг/м3 байна.

2024 оны 05 дугаар сартай харьцуулахад Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, Нисэх 1 мкг/м3-ээр тус тус бага. Баруун 4-н зам 1 мкг/м3-ээр, 1-р хороолол 8 мкг/м3-ээр, Шархад 2 мкг/м3-ээр, Налайх 8 мкг/м3-ээр, Яармаг 3 мкг/м3-ээр, Толгойт 3 мкг/м3-ээр, Баянхошуу 1 мкг/м3-ээр, Дамбадаржаа 3 мкг/м3-ээр тус тус их, харин Хайлааст, Зурагт ижил түвшинд байсан байна. (Зураг 3).

РМ10 тоосонцор

Зураг 4. PM10 тоосонцрын 2021-2025 оны 05 дугаар сарын дундаж агууламж

PM10 тоосонцрын 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 17 мкг/м3-ээр буюу 30%-иар их, 2022 оны 05 дугаар сарын дундаж агууламжаас 4 мкг/м3-ээр буюу 5 %-иар бага, харин 2023-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжаас 11-18 мкг/м3-ээр буюу 18-33 %-иар их байна (Зураг 4).

Зураг 5.  PM10 тоосонцрын  05 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 05 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламж Цахилгаан станц 215 мкг/м3, 5-н буудал 113 мкг/м3 байна.

2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 6 мкг/м3 -ээр, Баруун 4-н зам 9 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 25 мкг/м3-ээр, 100-н айл 14 мкг/м3-ээр, Хайлааст 5 мкг/м3-ээр, Зайсан 8 мкг/м3-ээр, Налайх 6 мкг/м3-ээр, Нисэх 6 мкг/м3-ээр, Зурагт 9 мкг/м3-ээр тус тус бага. Харин 1-р хороолол 15 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 16 мкг/м3-ээр, Шархад 4 мкг/м3-ээр, Яармаг 17 мкг/м3-ээр, Толгойт 31 мкг/м3-ээр, Дамбадаржаа 7 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 5).

Азотын давхар исэл (NO2)

Зураг 6. Азотын давхар ислийн 05 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он

Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламж 2021 оны 05 дугаар сараас 1 мкг/м3-ээр буюу 4 %-иар их. Харин 2022-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 4-11 мкг/м3-ээр буюу 14-30%иар бага байна (Зураг 6).

Зураг 7. Азотын давхар ислийн 05 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 05 дугаар сарын Азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Мишээл экспо 6 мкг/м3, Цахилгаан станц 17 мкг/м3, 5-н буудал 19 мкг/м3 байна.

2024 оны 05 дугаар сартай харьцуулахад Баруун 4-н зам 106 мкг/м3-ээр, 100-н айл 2 мкг/м3-ээр, Шархад 6 мкг/м3-ээр, Налайх 8 мкг/м3-ээр, Толгойт 2 мкг/м3-ээр, Зурагт 10 мкг/м3-ээр тус тус бага. Ургах наран хороолол 3 мкг/м3-ээр, Хайлааст 2 мкг/м3-ээр, Зайсан 4 мкг/м3-ээр, Яармаг 4 мкг/м3 тус тус их, харин Бөхийн өргөө ижил түвшинд байна (Зураг 7).

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 8. Хүхэрлэг хийн 2021-2025 оны 05 дугаар сарын дундаж агууламж

Хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 2-6 мкг/м3-ээр буюу 13-31 %-иар бага байна (Зураг 8).

Зураг 9. Хүхэрлэг хийн 05 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 05 дугаар сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж  Цахилгаан станц 9 мкг/м3, 5-н буудал 13 мкг/м3, Баянхошуу 10 мкг/м3 байна.

2024 оны 05 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 12 мкг/м3-ээр, 1-р хороолол 13 мкг/м3-ээр, 100-н айл 1 мкг/м3-ээр, Хайлааст 6 мкг/м3-ээр, Шархад 9 мкг/м3-ээр, Налайх 2 мкг/м3-ээр, Толгойт 4 мкг/м3-ээр тус тус бага. Баруун 4-н зам 5 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 1 мкг/м3-ээр, Зайсан 12 мкг/м3-ээр, Яармаг 7 мкг/м3 тус тус их, харин Бөхийн өргөө ижил түвшинд байна (Зураг 9).


Facebook Twitter YouTube