Нийтлэгдсэн огноо: 2025/05/06
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 3 мкг/м3-ээр буюу 8 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 4 мкг/м3-ээр буюу 15 %-иар, PM2.5 тоосонцор 3 мкг/м3-ээр буюу 14%-иар тус тус бага, харин PM10 тоосонцор 14 мкг/м3-ээр буюу 17%-иар их байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламж
Улаанбаатар хотын 2025 оны 04 дүгээр сарын агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харууллаа. (Зураг 1- 9)
Зураг 1. 2024, 2025 оны 04 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор
Зураг 2. PM2.5 тоосонцрын 04 дүгээр сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 2 мкг/м3-ээр буюу 12 %-иар их, 2022, 2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 3-8 мкг/м3-ээр буюу 14-31 %-иар бага, 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 14%-иар бага байна. (Зураг 2).
Зураг 3. PM2.5 тоосонцрын 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 04 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Мишээл экспо 23 мкг/м3, 100-н айл 14 мкг/м3, Цахилгаан станц 26 мкг/м3, Ургах наран хороолол 24 мкг/м3, Яармаг 7 мкг/м3 байна. 2024 оны 04 дүгээр сартай харьцуулахад Баруун 4-н зам 6 мкг/м3-ээр, Нисэх 2 мкг/м3-ээр, Толгойт 9 мкг/м3-ээр, Зурагт 6 мкг/м3-ээр, Амгалан 16 мкг/м3-ээр, Баянхошуу 2 мкг/м3-ээр тус тус бага. 1-р хороолол 4 мкг/м3-ээр, Зайсан 3 мкг/м3-ээр, Шархад 1 мкг/м3-ээр тус тус их. Харин Бөхийн өргөө 16 мкг/м3, Хайлааст 21 мкг/м3, Налайх 11 мкг/м3, Дамбадаржаа 24 мкг/м3 буюу ижил түвшинд байна. (Зураг 3).
РМ10 тоосонцор
Зураг 4. PM10 тоосонцрын 04 дүгээр сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжаас 8-33 мкг/м3-ээр буюу 9-52 %-иар их, 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжаас 14 мкг/м3-ээр буюу 17 %-иар их байна (Зураг 4).
Зураг 5. PM10 тоосонцрын 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 04 дүгээр сарын РМ10 тоосонцрын дундаж агууламж Цахилгаан станц 250 мкг/м3, 5-н буудал 116 мкг/м3-ээр, Яармаг 94 мкг/м3 байна. 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад Баруун 4-н зам 30 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 40 мкг/м3-ээр, 100-н айл 25 мкг/м3-ээр, Хайлааст 8 мкг/м3-ээр, Налайх 10 мкг/м3-ээр, Зурагт 17 мкг/м3-ээр тус тус бага, харин Мишээл экспо 17 мкг/м3 -ээр, 1-р хороолол 21 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 118 мкг/м3-ээр, Зайсан 30 мкг/м3-ээр, Шархад 16 мкг/м3-ээр, Нисэх 5 мкг/м3-ээр, Толгойт 18 мкг/м3-ээр, Дамбадаржаа 14 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 5).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 6. Азотын давхар ислийн 04 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он
Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламж 2021, 2023 оны 04 дүгээр сараас 2-9 мкг/м3-ээр буюу 6-36 %-иар их, 2022 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 5 мкг/м3-ээр буюу 13 %-иар бага, 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 8%-иар бага байна (Зураг 6).
Зураг 7. Азотын давхар ислийн 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 04 дүгээр сарын Азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Мишээл экспо 9 мкг/м3, Цахилгаан станц 26 мкг/м3, Яармаг 31 мкг/м3, Зурагт 32 мкг/м3байна. 2024 оны 04 дүгээр сартай харьцуулахад Баруун 4-н зам 81 мкг/м3-ээр, 100-н айл 4 мкг/м3-ээр, Шархад 8 мкг/м3-ээр, Налайх 13 мкг/м3-ээр, Толгойт 6 мкг/м3-ээр тус тус бага, харин 1-р хороолол 78 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 4 мкг/м3-ээр, Хайлааст 4 мкг/м3-ээр, 5-н буудал 4 мкг/м3-ээр, Зайсан 6 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 7).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 8. Хүхэрлэг хийн 04 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 8-27 мкг/м3-ээр буюу 27-55 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 4 мкг/м3-ээр буюу 15%-иар бага байна (Зураг 8).
Зураг 9. Хүхэрлэг хийн 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 04 дүгээр сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж Цахилгаан станц 11 мкг/м3, Яармаг 25 мкг/м3 байна. 2024 оны 04 дүгээр сартай харьцуулахад 1-р хороолол 30 мкг/м3-ээр, 100-н айл 1 мкг/м3-ээр, Шархад 27 мкг/м3-ээр, Налайх 15 мкг/м3-ээр, Толгойт 5 мкг/м3-ээр, Баянхошуу 3 мкг/м3-ээр тус тус бага, харин Мишээл экспо 3 мкг/м3-ээр, Баруун 4-н зам 7 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 1 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 2 мкг/м3-ээр, Хайлааст 2 мкг/м3-ээр, 5-н буудал 5 мкг/м3-ээр, Зайсан 18 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 9).
ХҮЙТНИЙ УЛИРАЛ БУЮУ 2024 ОНЫ 10-12, 2025 ОНЫ 1-4 ДҮГЭЭР САР
Хүйтний улирал буюу 2024 оны 10-12 сар, 2025 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе 2023 оны 10-12 сар, 2024 оны 1-4 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор нь 10 мкг/м3 буюу 16%-иар, азотын давхар исэл (NO2) нь 6 мкг/м3-ээр буюу 11%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 13 мкг/м3-ээр буюу 16%-иар тус тус бага. Харин PM10 тоосонцор нь 5 мкг/м3-ээр буюу 5%-иар их байна.
Агаар дахь бохирдуулах бодисуудын агууламжийн өөрчлөлтийг зураг 1-8-д доорх байдлаар харуулав.
РМ2.5 тоосонцор
Зураг 1. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2018-2025 он
2024 оны 10-12, 2025 оны 1-4 дүгээр сарын PM2.5 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 54 мкг/м3-ээр буюу 50%-иар бага, 2019-2020 оноос 11 мкг/м3-ээр буюу 17%-иар бага, 2020-2021 оноос 7 мкг/м3-ээр буюу 12%-иар бага, 2021-2022 оноос 12 мкг/м3-ээр буюу 18%-иар бага, 2022-2023 оноос 8 мкг/м3-ээр 13 %-иар бага, 2023-2024 оноос 10 мкг/м3-ээр 16%-иар бага байна.
Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2021-2025 он
2024-2025 оны хүйтний улиралд агаар дахь PM2.5 тоосонцрын сарын дундаж хамгийн их агууламж 2024 оны 12 дугаар сард 99 мкг/м3 байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 1 мкг/м3-ээр буюу 1 %-иар их байна (Зураг 2).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 3. Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж, 2018-2025 он
2024 оны 10-12, 2025 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн (NO2) дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 4 мкг/м3-ээр буюу 9%-иар их, 2019-2020 оноос 5 мкг/м3-ээр буюу 10%-иар бага, 2020-2021 оноос 5 мкг/м3-ээр буюу 12%-иар их, 2021-2022 оноос 4 мкг/м3-ээр буюу 8%-иар бага, 2022-2023 оноос 3 мкг/м3-ээр 6 %-иар бага, 2023-2024 оноос 6 мкг/м3-ээр 11%-иар бага байна. (Зураг 3).
Зураг 4. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2021-2025 он
2024-2025 оны хүйтний улиралд агаар дахь азотын давхар ислийн (NO2) хамгийн их агууламж 2024 оны 12 дугаар сард 57 мкг/м3 байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 7 мкг/м3-ээр буюу 11 %-иар бага байна (Зураг 4).
РМ10 тоосонцор
Зураг 5. Хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламж, 2018-2025 он
2024 оны 10-12, 2025 оны 1-4 дүгээр сарын PM10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 78 мкг/м3-ээр буюу 42%-иар бага, 2019-2020 оноос 6 мкг/м3-ээр буюу 5%-иар бага, 2020-2021 оноос 1 мкг/м3-ээр буюу 1%-иар бага, 2021-2022 оноос 16 мкг/м3-ээр буюу 13%-иар бага, 2022-2023 оноос 1 мкг/м3-ээр 1 %-иар бага, харин 2023-2024 оноос 5 мкг/м3-ээр 5 %-иар их байна (Зураг 5).
Зураг 6. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2021-2025 он
2024-2025 оны хүйтний улиралд агаар дахь PM10 тоосонцрын хамгийн их агууламж 2024 оны 12 дугаар сард 131 мкг/м3 байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 15 мкг/м3-ээр буюу 13 %-иар их байна (Зураг 6).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 7. Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламж, 2018-2025 он
2024 оны 10-12, 2025 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 32 мкг/м3-ээр буюу 89%-иар их, 2019-2020 оноос 3 мкг/м3-ээр буюу 5%-иар их, 2020-2021 оноос 44 мкг/м3-ээр буюу 39%-иар бага, 2021-2022 оноос 32 мкг/м3-ээр буюу 32%-иар бага, 2022-2023 оноос 23 мкг/м3-ээр 25 %-иар бага, 2023-2024 оноос 13 мкг/м3-ээр 16%-иар бага байна. (Зураг 7).
Зураг 8. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2021-2025 он
2024-2025 оны хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн (SO2) хамгийн их агууламж 2025 оны 01 дүгээр сард 124 мкг/м3 байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын дундажтай харьцуулахад 28 мкг/м3-ээр буюу 18 %-иар бага байна. (Зураг 8)
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
2025/05/06
2025/05/05
2025/04/28
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05