“Цэвэр агаарын сан”-гийн үйл ажиллагаанд холбогдох хууль дүрмийг дагаж мөрдөх үйл ажиллагаа, зөрчлийг шийдвэрлэх арга зам сургалтын тайлан (ажлын даалгавар3.4.17)

Published date: 2014/10/01

1.  Сургалтын зорилго
Улаанбаатар  хотын  Цэвэр  агаарын  санаачлага-2  төслийн  хүрээнд  ажлийн даалгаврын 3.4.17-д  заасны  дагуу  доорхи  үднсэн  гурван  ажлыг  гүйцэтгэх  үүрэгтэй. Үүнд: 

 

1. Зөвлөх баг нь хууль/тогтоомжийн зөрчлийн талаарх гомдол  ба бодит жишээг судлах  тал  дээр  ЦАС  нэг  бүрчлэн  дэмжлэг  үзүүлж,  сургалт  явуулна. (шаардлагатай тохиолдолд бусад төрийн байгууллагуудтай хамтарна). 

2.Зөвлөх  баг  нь  энэ  төрлийн  судалгаа  явуулах  ЦАС-гийн  холбогдох  ажилтныг дагаж  мөрдөх  горимын  багцыг  багтаасан  гарын  авлага/горимын  зарчмаар хангах байдлаар дадлагажуулна. 

3.  Энэ  ажлын  дараагаар  хэрэгжилтийг  нарийвчлан  тайлбарласан  товч  тайлан боловсруулна. Энэхүү  ажлын  хүрээнд  зохих  бэлтгэлийг  ханган  сургалтийг2013  оны01  дүгээр  сарын 15-ны  өдөр  зохион  байгуулсан  бөгөөд  сургалтад  ЦАС-гийн  холбогдох  ажилтан,  албан хаагчид  оролцов.  Сургалтыг  төслийн  хуулийн  мэргэжилтэн  Б.Цэцэнбилэг  удирдан явуулав. 


2.  Сургалтын бэлтгэл ажил
Сургалтын  бэлтгэл  ажлын  хүрээнд  сургалтын  агуулгыг  оновчтой  болгох, ЦАС-д  бий болж  байгаа  бодит  хүндрэл  бэрхшээл  дээр  тулгуурлан  сургалтыг  зохион  байгуулах зорилгоор  ЦАС-гийн  хуулийн  зөвлөхтэй  цуврал  уулзалт  зохион  байгуулж  хамтран ажиллаж  сургалтын  ерөнхий  агуулгыг  тодорхойлсон  болно.  Түүнчлэн  ЦАС-нгийн удирдлагатай  сургалтыг  явуулах  цаг  хугацаа,  оролцогчдыг  тодорхойлох  зэрэг асуудлаар зөвлөлдсөн билээ. 
Сургалтын хэрэгцээг тодорхойлсны дагуу: 

 

- Зөрчлийн талаар хууль эрх зүйн ойлголт өгөх

- Ийнхүү ойлголт өгөхдөө схемчилсан хэлбэрээр сургалтын танилцуулгыг бэлтгэх

- Тодорхой асуудлыг шийдвэрлэх дадлага олгохын тулд дасгал ажиллуулах зэрэг  агуулгын  дагуу  энэхүү  сургалтын  явуулахаар  харилцан  тохиролцсон  бөгөөд  мөн сургалтын  материалын  урьдчилан  ЦАС-гийн  удирдлагад  танилцуулж,  нарийвчлан ярилцаж  зохих  зөвлөмж,  саналуудыг  аван  сайжруулсны  үндсэн  дээр  сургалтын материалыг эцэслэн боловсруулж бэлтгэсэн.

 

3.  Сургалтын агуулга

Дээр  дурьдсанчлан  сургалт  нь  зөрчлийг  тодорхойлох,  гарсан  зөрчлийг  шийдвэрлэх арга  зам,  зөрчил  шийдвэрлэх  арга  хэлбэр,  эрх  бүхий  этгээд  гэсэн  үндсэн  гурван бүрэлдэхүүн  хэсгээс  бүрдсэн  ба  доор  эдгээр  сэдвүүдийг  товч  тайлбарласан  ба дэлгэрэнгүй сургалтын гарын авлагыг нэгдүгээр хавсралтанд оруулсан болно. 
 

3.1.  Зөрчлийг тодорхойлох сэдвийн хүрээнд

Эрх  зүйн  ойлголтын  хувьд  зөрчил  гэдэг  нь  юу  болох,  зөрчлийг  хэрхэн  ангиллах, зохицуулж байгаа хууль эрх зүйн талаар ерөнхий ойлголт өгсөн болно. Зөрчлийн  талаарх  ойлголыг  тайлбарлахдаа  Эрүүгийн  гэмт  хэрэг,  Иргэний  болон Захиргааны  эрх  зүйн  хүрээнд  тус  бүр  зөрлийг  хэрхэн  ойлгож  хуульчилан,  эдгээр зөрчлүүдийг  хооронд  хэрхэн  ялгах  талаар  авч  үзэж  тодорхой  ойлголтуудыг  өгөхийг зорьсон юм. 
 

3.2.  Гарсан зөрчлийг шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд

Энэхүү  сэдвийн  хүрээнд  эрүүгийн  гэмт  хэрэг,  мөн  Иргэний  Захиргааны  зөрчлүүд гарсан,  энэ  талаар  ЦАС-д  мэдээлэл,  өргөдөл  гомдол  ирсэн  тохиолдолд  уг  зөрчлийг хэрхэн  шийдвэрлэх,  хаана  хандах,  эрх  бүхий  байгууллага  ямар  хуулийн  үндсэн  дээр хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөнхий ойлголтыг өгөхийг зорьсон болно. 
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үе шатууд, 


-  Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах
-  Прокурорын хяналт
-  Шүүх хэргийг шийдвэрлэх


Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
-  Нэхэмжлэл гаргах
-  Нэхэмжлэлд тавигдах шаардлага
-  Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
-  Шийдвэр гүйцэтгэл


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
-  Дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах журам
-  Шүүхэд нэхэмжлэл гаргах
-  Шүүх хэргийг шийдвэрлэх


Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх
-  Захиргааны зөрчлийн талаарх ойлголт

-  Зөрчлийг  хянан  шийдвэрлэх  этгээд  зэрэг  мэдээллийг  сургалтын  явцад  өгөхийг зорьсон болно. 
 

3.3.  Зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий этгээд сэдвийн хүрээнд: 

Ямар  зөрчлийг,  ямар  эрх  бүхий  этгээд  шийдвэрлэх,  эрх  бүхий  этгээдийн  зөрчлийг шийдвэрлэх  эрх  хэмжээ,  тухайн  зөрчилд  ямар  хариуцлага  тооцох  талаарх  ерөнхий ойлголтыг өгсөн болно. 
 

3.4.  Дасгал ажиллуулах: 

Сургалтын  хүрээнд  сургалтад  оролцогчдын  авсан  мэдээллийг  бататгах,  амьдралд хэрэгжүүлэхэд  илүү  ойлгомжтой  болоход  чиглэгдсэн  хоёр  дасгалыг  сургалтад ороцогчдоор ажиллуулсан юм. Энэхүү  дасгал  ажиллах  явцад  ЦАС-д  тулгарч  байгаа  асуудлууд,  гарсан  зөрчил, шийдвэрлэгдсэн маргааны талаар оролцогчидттой ярилцаж тодорхой зөвлөгөөг өгсөн. 
 

4.  Дүгнэлт

“Цэвэр  агаарын  сан”  нь  агаарыг  хамгаалах,  бохирдлоос  урьдчилан  сэргийлэх, агаар  бохирдуулагч  бодисын  дэгдэлтийг  бууруулах  үйл  ажиллагаанд  иргэд,  аж  ахуйн нэгж,  байгууллагуудын  оролцоог  нэмэгдүүлэх,  санхүүгийн  эх  үүсвэрийг  бүрдүүлэх  ба энэ  чиглэлийн  үйл  ажиллагаанд  зориулан  тус  сангаас  санхүүжүүлсэн  хөрөнгийг оновчтой,  үр  ашигтай  зарцуулах  зорилготойгоор үүсгэн  байгуулагдсан  байгууллага билээ. 


ЦАС  нь  үүсэн  байгуулагдсанаас  хойш  тус  санд  иргэдээс  ихэвчлэн  санхүүжилт хүссэн,  мөн  хууль  цаасан  урамшуулал  олгуулах  талаар  болон  утаагүй  зуух хөнгөлөлттэй авах талаар өргөдлүүд голчон ирдэг юм байна. Иргэдээс  ирсэн 2  өргөдлийг  үзэхэд  уг  өргөдлүүд  нь  цахилгаан  халаагуур ашгласан боловч урамшуулал авах боломжгүй болсон иргэдийн өргөдөл байсан юм. Өргөдлийн  агуулга  нь  өргөдөл  гаргасан  иргэд  цахилгаан  халаагуур  тавьсан боловч  хатуу  түлшний  зуух  давхар  хэрэглэж  байгаа  гэсэн  шалтгаанаар  цахилгааны урамшуулал  авч  чадаагүй  талаар  байлаа.  Тиймээс  энэхүү  асуудлыг  ЦАС-гаар шийдвэрлүүлэхээр  иргэд  өргөдөл  гаргажээ.  ЦАС  нь  тодорхой  төслийг  санхүүжүүлэх үүрэгтэй  байгууллага  бөгөөд  урамшуулал  олгох  эсэх  асуудлыг  шийдвэрлэх  эрх хэмжээг хуулиар тодорхойлоогүй байгаа юм. ЦАС-д  ирж  байгаа  өргөдөл,  хүсэлтийг  дийлэнх  нь  тус  сан  шийдвэрлэх  эрх хэмжээний  асуудал  биш  мөн  харьяаллын  бус  асуудлыг  тавьж  байгаа  нь  иргэд  ЦАС-гийн  талаарх  ойлголт  муу  байгаатай  холбоотой.  Иймээс  ЦАС-ын  талаар,  түүний  чиг үүрэг, эрх хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх нь нэн чухал байна. Гарсан  зөрчлийн  талаар  гэвэл  ЦАС  нь  түлш  үйлдвэрлэгч  компанийг  иргэний журмаар  шүүхэд  өгч  хэргийг  шийдвэрлүүлсэн  туршлага  байна.  Ийнхүү  туршлага  дээр үндэслэн  гэрээний  үүргээ  биелүүлээгүй  аж  ахуйн  нэгж  байгууллагуудыг  шүүхэд  өгч зөрчлийг арилгуулах боломжтой юм. 


Facebook Twitter YouTube