Нийтлэгдсэн огноо: 2025/04/08
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 11 мкг/м3-ээр буюу 22 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 24 мкг/м3-ээр буюу 41 %-иар, PM2.5 тоосонцор 9 мкг/м3-ээр буюу 24%-иар тус тус бага, харин PM10 тоосонцор 7 мкг/м3-ээр буюу 10%-иар их байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламж
Улаанбаатар хотын 2025 оны 03 дугаар сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1- 9)
Зураг 1. 2024, 2025 оны 03 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор
Зураг 2. PM2.5 тоосонцрын 03 дугаар сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 5-8 мкг/м3-ээр буюу 15-22 %-иар бага, 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 9 мкг/м3-ээр буюу 24%-иар бага байна. (Зураг 2).
Зураг 3. PM2.5 тоосонцрын 03 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 03 дугаар сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Мишээл экспо 22 мкг/м3, 100-н айл 25 мкг/м3, Цахилгаан станц 32 мкг/м3, Ургах наран хороолол 18 мкг/м3, 5-н буудал 69 мкг/м3, Налайх 19 мкг/м3, Яармаг 22 мкг/м3 байна.
2024 оны 03 дугаар сартай харьцуулахад Баруун 4-н зам 6 мкг/м3-ээр, 1-р хороолол 2 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, Хайлааст 33 мкг/м3-ээр, Шархад 8 мкг/м3-ээр, Нисэх 5 мкг/м3-ээр, Толгойт 3 мкг/м3-ээр, Зурагт 10 мкг/м3-ээр, Амгалан 14 мкг/м3-ээр, Баянхошуу 22 мкг/м3-ээр, Дамбадаржаа 18 мкг/м3-ээр тус тус бага, харин Зайсан 1 мкг/м3-ээр их байсан байна. (Зураг 3).
РМ10 тоосонцор
Зураг 4. PM10 тоосонцрын 03 дугаар сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 03 дугаар сарын дундаж агууламжаас 18-25 мкг/м3-ээр бага буюу 19-24 %-иар бага, 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжаас 7 мкг/м3-ээр буюу 10 %-иар их байна (Зураг 4).
Зураг 5. PM10 тоосонцрын 03 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 03 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламж Цахилгаан станц 152 мкг/м3, Яармаг 71 мкг/м3 байна. 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, 100-н айл 4 мкг/м3-ээр, Хайлааст 23 мкг/м3-ээр, 5-н буудал 5 мкг/м3-ээр, Налайх 1 мкг/м3-ээр, Зурагт 5 мкг/м3-ээр тус тус бага, харин Мишээл экспо 26 мкг/м3 -ээр, Баруун 4-н зам 4 мкг/м3-ээр, 1-р хороолол 8 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 23 мкг/м3-ээр, Зайсан 16 мкг/м3-ээр, Нисэх 11 мкг/м3-ээр, Толгойт 5 мкг/м3-ээр, Дамбадаржаа 15 мкг/м3-ээр тус тус их, Шархад ижил түвшинд байна (Зураг 5).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 6. Азотын давхар ислийн 03 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он
Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламж 2021 оны 03 дугаар сараас 1 мкг/м3-ээр буюу 3 %-иар их. Харин 2022, 2023 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 3-5 мкг/м3-ээр буюу 7-12 %-иар бага, 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 11 мкг/м3-ээр буюу 22%-иар бага байна (Зураг 6).
Зураг 7. Азотын давхар ислийн 03 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 03 дугаар сарын Азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Мишээл экспо 14 мкг/м3, Цахилгаан станц 31 мкг/м3, Яармаг 37 мкг/м3 байна. 2024 оны 03 дугаар сартай харьцуулахад Баруун 4-н зам 43 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 10 мкг/м3-ээр, 100-н айл 12 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 18 мкг/м3-ээр, Хайлааст 3 мкг/м3-ээр, Зайсан 9 мкг/м3-ээр, Шархад 17 мкг/м3-ээр, Налайх 27 мкг/м3-ээр, Толгойт 18 мкг/м3-ээр , Зурагт 12 мкг/м3-ээр тус тус бага, харин 5-н буудал 3 мкг/м3-ээр, харин 1-р хороолол 52 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 7).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 8. Хүхэрлэг хийн 03 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 17-47 мкг/м3-ээр буюу 34-57 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 24 мкг/м3-ээр буюу 41%-иар бага байна (Зураг 8).
Зураг 9. Хүхэрлэг хийн 03 дугаар сарын дундаж агууламж харуул тус бүрээр
2025 оны 03 дугаар сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж Цахилгаан станц 12 мкг/м3, Яармаг 28 мкг/м3 байна. 2024 оны 03 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 3 мкг/м3-ээр, Баруун 4-н зам 4 мкг/м3-ээр, 1-р хороолол 61 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 12 мкг/м3-ээр, 100-н айл 24 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 9 мкг/м3-ээр, Хайлааст 10 мкг/м3-ээр, Шархад 41 мкг/м3-ээр, Налайх 44 мкг/м3-ээр, Толгойт 55 мкг/м3-ээр, Баянхошуу 33 мкг/м3-ээр тус тус бага, харин 5-н буудал 3 мкг/м3-ээр, Зайсан 7 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 9).
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2025/04/08
2025/04/07
2025/03/31
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05