Published date: 2014/10/01
1 Олон нийтийн хэлэлцүүлгийн бодлогын орчин
1.1 Олон улсын бодлогын орчин
Байгаль орчны асуудлаар явуулах олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийн цар хүрээ, стандартыг тогтоосон олон улсын гол конвенци бол Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Европын эдийн засгийн комиссын“Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай конвенци“ (Аархусын конвенци) юм. Тус конвенци нь1998 оны6 сарын25-ны өдөр Данийн Аархус хотноо байгуулагдаж, 2001 оны10 сарын30-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байна. 2009 оны7 сарын байдлаар тус конвенцид40 улс орон(үндсэндээ Европын болон Төв Азийн орнууд) нэгдэн орсон байна. Концвенцид нэгдэн орсон Европын улс орнууд Аархус конвенцийн үндсэн зарчмыг хууль тогтоомж, шийдвэрт тухайлбал: усны асуудлаар гаргасан тогтоол(Тогтоол шийдвэр2000/60/ EC)-д тусган хэрэгжүүлж эхлээд байна.
Аархусын конвенци нь иргэд олон нийт, төр хоорондын хамтын ажиллагаанд чиглэдэг бөгөөд тухайлбал иргэд олон нийт төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрх, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсэн эрхийг нь сэргээх гэсэн үндсэн зарчмыг баримталдаг. Уг конвенци нь дэлхий нийтийн хэмжээнд бус ч тус конвенцид бүс нутгийн хэмжээнд Европ, Төв Азийн орнууд нэгдэн ороод байна. Иймд уг конвенци Монгол орны хувьд нээлттэй нэгдэн орох боломжтой юм. Засгийн газраас тус конвенцид нэгдэх санал санаачлага гарган олон нийтийн хэлэлцүүлгийг энэ онд зохион байгуулсан билээ. Монгол Улс Аархусын конвенцид нэгдэн орсноор түүний үндсэн зарчмууд нь олон нийтийн хэлэлцүүлэг явуулах талаар төрөөс баримтлах үндсэн чиглэл, удирдамж байх болно.
1.2 Үндэсний хэмжээний бодлогын орчин
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар олон нийтийн хэлэлцүүлгийн хэд хэдэн гол механизмыг үндэсний бүтэц зохион байгуулалтын хүрээнд авч үзсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд батлан гаргасан уул уурхай, байгаль орчны ихэнхи хуулиудад олон нийтийн хэлэлцүүлгийн зарим хэлбэрүүдийг зааж өгсөн байна. Тухайлбал: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ(БОНБҮ)-ний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг дурьдаж болно. Түүнчлэн саяхнаас Улаанбаатар хотын захиргаа хотын гол чухал асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулдаг байх санал санаачлагыг гаргаад байгаа билээ. Гэсэн хэдий ч ийм төрлийн үйл ажиллагааг явуулах талаар албан ёсоор тогтоосон механизмууд байхгүй байсаар байна. Агаарын бохирдлын асуудал болон ЦАС-гийн үйл ажиллагаатай холбоотой явуулах олон нийтийн хэлэлцүүлгийн механизм байхгүй байна.
2 Олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ажлын удирдамж
Аархусын конвенцийн хоёр дахь зарчмын дагуу иргэд олон нийт шийдвэр гаргах явцад оролцдог байх ёстой. Үүний тулд холбогдох талууд үндсэн гол асуудлаар шийдвэр гаргах шатанд олон нийтийн хэлэлцүүлэг явуулж тэдний санал бодлыг авдаг байх хэрэгтэй. Түүнчлэн ямар асуудлаар шийдвэр гаргахад олон нийтийн хэлэлцүүлэг явуулдаг байх, хэлэлцүүлэгт олон нийт хэрхэн оролцох зэрэг нь иргэд олон нийтэд тодорхой байж, гарсан үр дүнг нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үр дүнгүүд олон нийтэд нээлттэй байлгаж иргэд тэдгээрийг авах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
ЭЗХАХБ-гийн тодорхойлолтонд дурьдсанчлан олон нийтийн хэлэлцүүлэг нь аливаа дүрэм журам, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэхээс гадна тэдгээрийн хэрэгжилтийг сайжруулдаг. Энэ нь Засгийн газар болон иргэд олон нийтийн аль алины хувьд хэрэгжилтийг хангахад гарах зардлыг бууруулахад туслана. Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлэг нь төр засгийн газар, төрийн байгууллагуудад байгаа мэдээллийг баяжуулж, тэдний шийдвэр гаргах үйл явцад тус дэмжлэг үзүүлдэг(ЭЗХАХБ. 2006).
2.1 Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын шалгуур
Монгол улсын хууль тогтоомжид агаарын бохирдлын асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, зохион байгуулах талаар тусгайлан тогтоосон шалгуурууд байдаггүй ч ЦАС өөрийн шалгуурыг тогтоох хэрэгтэй. Иймд олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт дараахи шалгууруудыг авч үзэх хэрэгтэй.
Үүнд:
• Хэрэв тухайн үйл ажиллагаа нь 20,000 ба түүнээс дээш тооны ашиг хүртэгчид болон иргэдийг хамруулсан бол,
• Хэрэв тухайн төсөл хөтөлбөрүүд нь250 сая төгрөгөөс дээш төсөвтэй бол,
• Шинэ төрлийн зуух, түлш болон оршин суугчид, өрхүүдийн амьдралын нөхцөлд нөлөөлөх бусад зүйлийг нэвтрүүлж байгаа бол,
• Хэрэв иргэд олон нийтийн зүгээс ЦАС-д уриалсан буюу олон нийтэд жишээ загвар болгон үзүүлэх, танилцуулах ажлыг зохион байгуулах болон олон нийтэд хүргэхийг зорьж байгаа бол,
• Хэрэв Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, ЦАС-гийн Удирдах зөвлөл, Үндэсний хороо буюу ЦАС-гийн Гүйцэтгэх захирал шаардлагатай гэж үзсэн тохиолдолд,
• Шинэ хууль тогтоомж, үндэсний хэмжээний хөтөлбөр буюу стратеги боловсруулах бол олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг байх хэрэгтэй.
2.2 Олон нийтийн хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа
Олон нийтийн дунд явуулах санал асуулга, хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацааг тодорхой тогтоосон байх хэрэгтэй. Ерөнхийдөө үргэлжлэх хугацаа нь 3 сараас хэтрэхгүй байх нь зүйтэй. Зөвхөн маш онцгой тохиолдолд уг заасан хугацаанаас хэтэрч болно. Тухайлбал: Засгийн газраас өвлийн улиралд хэрэгжүүлж байгаа боловсруулсан түлшний хөтөлбөрийн талаар тодорхой газруудын оршин суугч, хэрэглэгчдийн санал дүгнэлтийг авах хэрэгтэй бол хугацааг уртаар тогтоож болох юм. Олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийг сонгуулийн үеэр зохион байгуулдаггүй байх хэрэгтэй.
2.3 Олон нийтийн хэлэлцүүлгийн хэлбэрүүд
Олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулах төрөл бүрийн арга хэлбэрүүд байдаг. Хэлэлцүүлэгт хэд хэдэн арга, хэлбэрийг хослуулан ашиглаж болно. Сангаас зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт дараахи арга хэлбэрүүдийг ашиглаж болно.
Үүнд:
1. Вэб хуудаст суурилсан олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг
2. Дугуй ширээний хэлэлцүүлэг/сургалт семинар/уулзалтууд
3. Судалгаа, санал асуулга.
2.3.1 Вэб хуудаст суурилсан олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг
Интернет, вэб хуудсаар дамжуулж явуулах олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг нь өргөн хүрээг хамрахаас гадна ил тод байдлыг бий болгох давуу талтай. ЦАС-гийн вэб хуудсыг ашиглан олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулах нь зардал багатайн дээр олон нийтэд уг вэб хуудаст орж мэдээлэл авдаг, ашигладаг болох боломж олгоно. Гэхдээ энд зөвхөн Сангийн вэб хуудсаар хязгаарлах бус олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийн тусгай хэсгийг бий болгоод байгаа Ерөнхийлөгчийн тамгийн газрын вэб хуудсаар дамжуулан уг хэлэлцүүлгийг явуулж болно. Түүнээс гадна нийгэмд өргөн хүрээгээр ашиглагдаг Facebook, Twitter зэргийг тодорхой асуудлын хүрээнд ашиглаж болох юм. Вэб хуудсаар дамжуулж явуулах санал асуулга, хэлэлцүүлэгт үндсэн гол асуудлаар 1-2 асуулт тусгайлан бэлтгэн вэб хуудснаа байрлуулан иргэд олон нийтээс хариулт, санал авах, түүнчлэн бодлогын тодорхой баримт бичгүүдийг вэб хуудаст байрлуулан иргэд олон нийттэй санал бодлоо хуваалцдаг байна. Энэ хэлбэрийн тухайд анхаарах зүйл бол хугацаа болон оролцогчдын өгөх санал нь маш тодорхой байх хэрэгтэй. Түүнчлэн оролцогч хүмүүс болон олон нийтийн өгч буй саналын үр дүн нь тухайн вэб хуудаснаа тодорхой харагддаг байх нь чухал. Харин энэ хэлбэрийн хувьд гарч болох сул тал бол гэр хорооллын оршин суугчид ялангуяа амьдралын түвшин доогуур өрхүүд интернет ашиглах боломж багатай тул тэдэнд уг ажиллагаанд оролцох боломжийг багасгадаг байна. Энэ нь уг хэлэлцүүлэгт зөвхөн хүн амын тодорхой хэсэг тухайлбал амьдралын түвшин боломжийн хэсэг хүмүүс хамрагдаж саналаа өгөх болно гэсэн үг юм.
2.3.2 Дугуй ширээний хэлэлцүүлэг/сургалт семинар/уулзалтууд
Уулзалт ярилцлага буюу дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах нь холбогдох асуудлаар мэргэжилтэн, экспертүүдийг оролцуулах давуу талтай. Ийм уулзалт, хэлэлцүүлгийг хямд төсөр зардлаар зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг урьж оролцуулдаг байх нь чухал. Түүнчлэн уулзалт, хэлэлцүүлэгт төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулах боломжтой.
Гэр хорооллын болон хөдөө орон нутгийн оршин суугчдад интернет ашиглах боломж хязгаарлагдмал байдаг болохоор телевиз, радиог түлхүү ашиглах хэрэгтэй. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн төлбөр тодорхой хязгаартай. Үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслийг ашиглах нь асуудлыг өөр бусад газрууд, аймгуудын оршин суугчдад хүргэх боломж олгоно. Үндэсний хэмжээний хөтөлбөр нь хэлэлцэж буй асуудлуудаас гадна тэдгээртэй холбоотой бусад асуудлуудыг тухайлбал: агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэснээр агаарын бохирдлыг бууруулахад иргэд, оршин суугчдын зан үйл, хандлагыг өөрчлөхөд чухал үүрэгтэй байж, энэ нь агаарын бохирдлыг бууруулахад чухал түлхэц үзүүлэх болно. Дугуй ширээний ярилцлага, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахдаа анхаарах зүйл бол зорилго, зорилт нь тодорхой байх энэ нь тэдгээрээс гарах үр дүн, бодлогын зөвлөмжүүдэд тустай.
2.3.3 Судалгаа/санал асуулга
Судалгаа ялангуяа санал асуулга бүхий судалгаа нь нэлээд цаг хугацаа, зардал шаардсан ажил боловч олон талын мэдээ, мэдээлэл цуглуулах, олон нийтийн санал дүгнэлтийг нарийвчлан авч үзэхэд хамгийн оновчтой арга байдаг. Аливаа судалгааг сайтар боловсруулж гаргадаг байх хэрэгтэй. Судалгаа авахдаа тухайн асуудалд хамаатай хүмүүсийг хамруулж, тэдний өгсөн санал хариултуудыг нэгтгэх ажил хийгдэнэ. Судалгаа санал асуулгыг тухайлбал зарим төрлийн зуух, боловсруулсан түлш нэвтрүүлэх зэрэг иргэд оршин суугчдын амьдралын нөхцөлд нөлөөлөх тодорхой асуудлаар эсвэл мэдээлэл сурталчилгааны кампанит ажлын үр өгөөжийг тогтооход ашиглах хэрэгтэй. Олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж байгаа судалгаа нь төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтот бүлэг ба ашиг хүртэгчдийн ойлголт, санал дүгнэлтийг авахад туслана. Энэ аргын сул тал бичиг үсэггүй ба тодорхой хэмжээнд хязгаарлагдмал хүмүүсийн дунд явуулахад, мөн чанарын талаар мэдээлэл олж авахад хүндрэл гарч болох талтай. Явуулах судалгаа бүрийн хувьд тоо ба чанарын судалгаа, мэдээллийг ямар хэмжээнд олж авах боломжтойг тогтоосон байх хэрэгтэй.
Биечлэн уулзаж ярилцахын оронд утсаар ярилцах хэлбэр байж болох бөгөөд энэ аргын давуу тал нь санал асуулга, хэлэлцүүлэгт ихэнхидээ оролцож чаддаггүй хүмүүстэй ярилцах, тэдний санал бодлыг авах боломж олгоно.
Олон нийтийн хэлэлцүүлгийн аль ч арга хэлбэрт дараахи зарчмуудыг мөрддөг байна.
Үүнд:
• Холбогдох бүх бүлэг, талуудыг хамруулах оролцооны аргуудыг сонгох
• Амралтын үеэр үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахаас зайлхийх
• Этгээд үг хэллэг болон мэргэжлийн үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх
• Төлөөлөл болгон оролцох бүлгүүд(жишээ нь: өндөр настай хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд гм)- ийн хэрэгцээг сайтар анхаарсан байх хэрэгтэй.
2.4 Олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөө
Олон нийтийн хэлэлцүүлэг бүрийг уг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, оролцогч нь хэн байх, тэдний үүрэг хариуцлага юу болохыг тодорхой зааж өгсөн төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг байх хэрэгтэй. Түүнчлэн тухайн үйл ажиллагаанд шаардагдах төсвийг урьдчилан тооцож гаргасан байна. Олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөөнд дараахи зүйлийг оруулсан байна.
Үүнд:
1. Зорилго
2. Хугацаа
3. Оролцогчдын дүн шинжилгээ
4. Аргачлал
5. Зөвлөж, хэлэлцэх асуудлууд
6. Үүрэг хариуцлага
7. Төсөв
2.5 Үр дүнг нийтэд мэдээлэх, нийтлэх
Олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг ЦАС-гийн болон бусад холбогдох вэб хуудаснаа тавьж олон нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй. Иймд вэб хуудаст олон нийтийн санал авах, тэдгээрийн үр дүнг танилцуулах тусгай хэсэгтэй байх хэрэгтэй. Хэлэлцүүлэг явуулж дууссанаас хойш нэг сарын дотор түүний үр дүнг, тухайн үр дүнд үндэслэн гаргасан шийдвэрийн хамт олон нийтэд мэдээлдэг байна. Энэ нь олон нийтэд мэдээлэл авах боломж олгоно.
Олон нийтийн хэлэлцүүлгийн тайланд дараахи зүйлийг тусгасан байна. Үүнд:
1. Үр дүнгийн тухай товч танилцуулга
2. Үйл явц үүнд дараахи зүйлийг оруулах:
- Зөвлөлдөх үйл ажиллагааны зорилго
- Хугацаа
- Оролцогчид, тэдгээрийн тоо
- Оролцох арга (санал дүгнэлтийг хэрхэн авах, цуглуулах ба олон нийттэй хэрхэн зөвлөх, хэлэлцэх)
- Тавьсан зорилго хэрхэн биелэгдсэн тухай оруулсан байна.
3. Оролцогчдын зүгээс дэвшүүлж тавьсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, энэ ньдараахи асуудлыг авч үзэхэд туслана. Үүнд:
- Оролцогч бүлгүүдээс ямар асуудлыг дэвшүүлэн тавьсан
- Асуудал бүрийг хэрхэн авч үзэх
- Санал авснаар ямар нэг өөрчлөлт хийгдэх эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
ЦАС-гийн Удирдах зөвлөл нь тайланг бүрэн хэмжээгээр олон нийтэд танилцуулах эсэхийг шийдэх ч гарсан үр дүнгүүдийн мөн чанар, арга хэмжээ нь хангалттай хэмжээнд, үнэн зөв
явагдсан эсэхийг баталгаажуулна.
2.6 Зохион байгуулалт
Олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад хийгдэх эхний алхам бол зорилгоо тодорхойлно. Түүний дараа тухайн ажлыг хариуцан ажиллах хүн/task leader/-ийг томилно. Тухайн томилогдсон хүн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагааны тайлан боловсруулах үүрэг хүлээнэ. Төлөвлөгөөнд хэлэлцүүлгийг ямар хэлбэрээр явуулах, түүний хугацаа, зохион байгуулахад оролцох багийн гишүүд, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлж, төсвийг тооцон гаргасан байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулж дууссаны дараа тайланг бичиж ЦАС-гийн Гүйцэтгэх захиралд өгнө. Тайланд Сангийн болон бусад холбогдох вэб хуудаст байрлуулах мэдээллийн товчоог оруулсан байна.
2.7 Арга хэрэгсэл
Олон нийтийн хэлэлцүүлэгт ашиглаж болох олон арга хэрэгсэл байдаг. ЦАС болон түүний хамтрагч байгууллагууд иргэд олон нийттэй зөвлөлдөх ажиллагааг зохион байгуулах, явуулахад олон арга хэрэгслээс ашиглаж болно. Ашиглаж болох зарим нэг арга хэрэгслээс энд жишээ болгон оруулав.
2.7.1 “H” хэлбэр
Энэ нь орон нутгийн түвшинд иргэд олон нийтийн хэлэлцүүлэг явуулахад ашиглаж болох хамгийн энгийн арга юм. Үүнийг ихэнхидээ сургалт, семинаруудад үнэлгээ өгөхөд ашигладаг ч тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний талаар иргэд олон нийтийн санал авахад ашиглаж болно. Санал асуулгын “H”- хэлбэрийг ашиглахдаа оролцогчдод нэг том цаас, үзэг, хангалтай хэмжээний өнгийн цаас өгнө. Том цаасан дээр“H” зурна. Хэлэлцэж буй асуултыг цаасны дээд хэсэгт бичнэ. “H”–ийн хэвтээ зураасны зүүн өнцөгт0-ыг түүний дагуу нөгөө/баруун талд10-г бичнэ. Оролцогч бүлэг бүрийн төлөөлөл өөр өөрсдийн оноог тавина. Өгсөн оноо бүрт жишээ нь: “тэд яагаад дээд оноо ба 10-г өгөөгүй вэ?” гэсэн асуултын дор өнгийн цаасан дээр бичсэн саналыг “Н”-ийн зүүн талын зайд байрлуулна. Үүнтэй адил цаасны баруун талд өгсөн эерэг асуултын дор өгсөн оноо бүрийн саналыг байрлуулна. Түүний дараа оролцогчид өөр өөрсдийн өгсөн сөрөг, эерэг хариултыг уншиж танилцуулж өөрийн бүлгийн оноог гаргана. Ийм хэлбэрийн санал асуулга нь оролцогчдыг хэлэлцэж буй асуудалд бүрэн чиглүүлж тодорхой, идэвхитэй байх, тухайн өгсөн саналынхаа хүрээнд цаашид юу хийх шаардлагатай байгаа талаар санал бодлоо хуваалцах боломж олгоно. Түүнчлэн хэлэлцүүлгийн энэ хэлбэр нь оролцогч хүмүүсийн хувьд өөр нэг идэвхижүүлэгчийн оролцоогүйгээр өөрсдийн саналаа дүгнэх, үр дүнг харах боломж олгоно. Түүнээс гадна хэлэлцүүлгээс гарсан үр дүнг ямар нэг нэмэлт тайлбар, тэмдэглэгээгүйгээр тайланд шууд оруулах боломжтой байна
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05