УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ /2024 ОНЫ 12 ДУГААР САР/

Нийтлэгдсэн огноо: 2025/01/03

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна. 2024 оны хүйтний улирал 12 дугаар сарын Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 7 мкг/м3-ээр буюу 11%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 3 мкг/м3-ээр буюу 2%-иар тус тус бага. Харин PM2.5 тоосонцор 1 мкг/м3-ээр 1%-иар, PM10 тоосонцор 15 мкг/м3-ээр буюу 13%-иар их байна.

Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2023, 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2024 оны 12 дугаар сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1- 10)

                                                                  Зураг 1. 2023, 2024 оны 12 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 РМ2.5 тоосонцор

                                                                      Зураг 2. PM2.5 тоосонцрын 12 дугаар сарын агууламж, 2020-2024 он

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 1 мкг/м3-ээр 1%-иар их. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 49 мкг/м3-ээр их байна. (Зураг 2).

                                                                Зураг 3. PM2.5 тоосонцрын 12 дугаар сарын дундаж агууламжийг харуул тус бүрээр

2024 оны 12 дугаар сард РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Мишээл экспо АЧС-аас 14 мкг/м3-ээр их, Баруун 4-н зам АЧС-аас 47 мкг/м3-ээр их, 1-р хороолол АЧС-аас 129 мкг/м3-ээр их, 100-н айл АЧС-аас 33 мкг/м3-ээр их, Ургах наран хороолол АЧС-аас 5 мкг/м3-ээр их, Хайлааст АЧС-аас 104 мкг/м3-ээр их, 5-н буудал АЧС-аас 65 мкг/м3-ээр их, Шархад АЧС-аас 12 мкг/м3-ээр их, Налайх АЧС-аас 41 мкг/м3-ээр их, Яармаг АЧС-аас 17 мкг/м3-ээр их, Нисэх АЧС-аас 12 мкг/м3-ээр их, Толгойт АЧС-аас 90 мкг/м3-ээр их, Зурагт АЧС-аас 67 мкг/м3-ээр их, Баянхошуу АЧС-аас 132 мкг/м3-ээр их, Дамбадаржаа АЧС-аас 75 мкг/м3-ээр их байна. Харин Бөхийн өргөө АЧС-аас даваагүй байна (Зураг 3).

РМ10 тоосонцор

                                                                                           Зураг 4. PM10 тоосонцрын 12 дугаар сарын агууламж, 2020-2024 он

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 15 мкг/м3-ээр буюу 13%-иар их. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 31 мкг/м3-ээр их байна (Зураг 4).

                                                                            Зураг 5.  PM10 тоосонцрын  12 дугаар сарын агууламж харуул тус бүрээр

2024 оны 12 дугаар сард РМ10 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Баруун 4-н АЧС-аас зам 27 мкг/м3-ээр их, 1-р хороолол АЧС-аас 103 мкг/м3-ээр их, 100-н айл АЧС-аас 64 мкг/м3-ээр их, Цахилгаан станц АЧС-аас 41 мкг/м3-ээр их, Ургах наран хороолол АЧС-аас 20 мкг/м3-ээр их, Хайлааст АЧС-аас 125 мкг/м3-ээр, 5-н буудал АЧС-аас 27 мкг/м3-ээр их, Шархад АЧС-аас 52 мкг/м3-ээр их, Налайх АЧС-аас 11 мкг/м3-ээр их, Толгойт АЧС-аас 49 мкг/м3-ээр их, Зурагт АЧС-аас 23 мкг/м3-ээр их, Дамбадаржаа АЧС-аас 62 мкг/м3-ээр их байна. Харин Мишээл экспо, Бөхийн өргөө, Яармаг, Нисэх АЧС-аас даваагүй байна (Зураг 5).

Азотын давхар исэл (NO2)

                                                                                     Зураг 6. Азотын давхар ислийн 12 дугаар сарын агууламж, 2021-2024 он

Азотын давхар ислийн (NO2) 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 7 мкг/м3-ээр буюу 11%-иар бага. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 7 мкг/м3-ээр их байна (Зураг 6).

                                                                               Зураг 7. Азотын давхар ислийн 12 дугаар сарын агууламж харуул тус бүрээр

2024 оны 12 дугаар сард Азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Мишээл экспо АЧС-аас 2 мкг/м3-ээр их, Баруун 4-н зам АЧС-аас 16 мкг/м3-ээр их, 1-р хороолол АЧС-аас 25 мкг/м3-ээр их, Бөхийн өргөө АЧС-аас 4 мкг/м3-ээр их, 100-н айл АЧС-аас 11 мкг/м3-ээр их, Цахилгаан станц АЧС-аас 3 мкг/м3-ээр их, Налайх АЧС-аас 7 мкг/м3-ээр их, Яармаг АЧС-аас 15 мкг/м3-ээр их, Нисэх АЧС-аас 6 мкг/м3-ээр их, Толгойт АЧС-аас 51 мкг/м3-ээр их, Зурагт АЧС-аас 18 мкг/м3-ээр байна. Харин Ургах наран хороолол, Хайлааст, 5-н буудал, Зайсан, Шархад АЧС-аас даваагүй байна (Зураг 7).

Хүхэрлэг хий (SO2)

                                                                                                       Зураг 8. Хүхэрлэг хийн 12 дугаар сарын агууламж, 2020-2024 он

Агаар дахь хүхэрлэг хийн (SO2)  2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 2%-иар бага. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 72 мкг/м3-ээр их байна (Зураг 8).

                                                                                    Зураг 9. Хүхэрлэг хийн 12 дугаар сарын агууламж харуул тус бүрээр

2024 оны 12 дугаар сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Баруун 4-н зам АЧС-аас 29 мкг/м3-ээр их, 1-р хороолол АЧС-аас 196 мкг/м3-ээр их, Бөхийн өргөө АЧС-аас 17 мкг/м3-ээр их, 100-н айл АЧС-аас 42 мкг/м3-ээр их, Ургах наран хороолол АЧС-аас 20 мкг/м3-ээр их, Хайлааст АЧС-аас 65 мкг/м3-ээр их, 5-н буудал АЧС-аас 74 мкг/м3-ээр их, Шархад АЧС-аас 91 мкг/м3-ээр их, Налайх АЧС-аас 95 мкг/м3-ээр их, Яармаг АЧС-аас 23 мкг/м3-ээр их, Толгойт АЧС-аас 261 мкг/м3-ээр их, Баянхошуу АЧС-аас 178 мкг/м3-ээр байна. Харин Мишээл экспо, Цахилгаан станц, Зайсан АЧС-аас даваагүй байна (Зураг 9).

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube