УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ /2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САР/

Нийтлэгдсэн огноо: 2024/12/06

 Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.

2024 оны хүйтний улирал 11 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 14 мкг/м3-ээр 24%-иар, азотын давхар исэл (NO2) нь 10 мкг/м3-ээр буюу 20%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 9 мкг/м3-ээр буюу 14%-иар, тус тус бага. Харин PM10 тоосонцор 25 мкг/м3-ээр буюу 29%-иар их байна.

                            Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2023, 2024 оны 11 дүгээр сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2024 оны 11 дүгээр сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зургуудаар харууллаа. (Зураг 1- 5)

                                                       Зураг 1. 2023, 2024 оны 11 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын  дундаж агууламж

 РМ2.5 тоосонцор

                                                                 Зураг 2. PM2.5 тоосонцрын 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2024 он

2024 оны 11 дүгээр сард РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл 1-р хороолол 6 мкг/м3-ээр, 5-н буудал 38 мкг/м3-ээр, Толгойт 32 мкг/м3-ээр, Зурагт 12 мкг/м3-ээр, Баянхошуу 11 мкг/м3-ээр  агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас их байна (Зураг 2).

 

РМ10 тоосонцор

                                                                           Зураг 3.  PM10 тоосонцрын  11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2024 он

2024 оны 11 дүгээр сард РМ10 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл 1-р хороолол 81 мкг/м3-ээр, 100-н айл 30 мкг/м3-ээр, Цахилгаан станц 175 мкг/м3-ээр, Хайлааст 49 мкг/м3-ээр, 5-н буудал 16 мкг/м3-ээр, Толгойт 38 мкг/м3-ээр агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас  тус тус их байна (Зураг 3).

 

Азотын давхар исэл (NO2)

                                                                       Зураг 4. Азотын давхар ислийн 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2024 он

2024 оны 11 дүгээр сард Азотын давхар исэл (NO2) -ийн дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Баруун 4-н зам 5 мкг/м3-ээр, Толгойт 16 мкг/м3-ээр  агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас  тус тус их байна (Зураг 4).

 

Хүхэрлэг хий (SO2)

                                                                                        Зураг 5. Хүхэрлэг хийн 11 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2024 он

2024 оны 11 дүээр сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл 1-р хороолол 83 мкг/м3-ээр, 5-н буудал 14 мкг/м3-ээр, Шархад 13 мкг/м3-ээр, Налайх 10 мкг/м3-ээр, Толгойт 92 мкг/м3-ээр, Баянхошуу 20 мкг/м3-ээр агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас  тус тус их байна (Зураг 5).

 

2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН МЭДЭЭ,

/АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХАРУУЛ ТУС БҮРЭЭР/

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

       ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС


Facebook Twitter YouTube