АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН 2023-2024 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛИЙН ТАЙЛАН

Нийтлэгдсэн огноо: 2024/12/04

                                  АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН 2023-2024 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН

                                                                      ТОО БҮРТГЭЛИЙН ТАЙЛАН

ОРШИЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн 2022 оны тоо бүртгэлийн ажил  хийгдлээ.

Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх ажлын үндсэн зорилго нь Монгол улсын Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэрийн төрөл, тоо хэмжээг тогтоож бүртгэлд хамруулах, тэдгээрийн талаарх мэдээ мэдээллийн төрөлжсөн санг бий болгох, агаарын бохирдлын эх үүсвэрээс гарах хаягдлын хэмжээг тооцох, хянах, агаарын чанарын төлөв байдлыг урьдчилан мэдээлэх, тархалтын зураглал боловсруулах, агаарын бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бууруулах, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах төлөвлөлт хийх, бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино.

 “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд 2023 оны улсын нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд  Монгол улсын хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төвүүд, аймгийн Байгаль орчны газар,  хороо, баг, хэсгийн ахлагч гэх мэт нийт 450 гаруй албан хаагч оролцон хийсэн байна. 

“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын  дагуу тоо бүртгэлд агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг дараах ангиллаар бүртгэж тоолсон.

Үүнд:

  • Ердийн галлагаатай 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: айл өрхийн ахуй хэрэглээ, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух
  • Усан халаалтын 15-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: ахуйн хэрэглээний усан халаалтын зуух, төвлөрсөн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух
  • Усан халаалтын 100-4200 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: технологийн зориулалттай, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн системийн усан халаалтын, барилгын болон томоохон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж буй зуух
  • Уурын болон усан халаалтын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай зуух. Үүнд: эрчим хүчний зориулалттай, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн системийн уурын болон усан халаалтын зуух
  • Хөдөлгөөнт эх үүсвэр. Үүнд: дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгсэл

 

Дээрх эх үүсвэрүүдийн тоо бүртгэлийн дүн мэдээг аймаг, нийслэл, улсын хэмжээнд нэгтгэн боловсруулж өмнөх оны дүн мэдээг харьцуулан доорх хэсэгт харуулав. Тайлангийн дэлэгрэнгүйг доорх хавсралтаас үзнэ үү? 


Facebook Twitter YouTube