Published date: 2024/11/13
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.
2024 оны хүйтний улирал 10 дугаар сарын Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 19%-иар бага байна.
Харин PM2.5 тоосонцор 3 мкг/м3-ээр 13%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 10 мкг/м3-ээр буюу 37%-иар, азотын давхар исэл (NO2) нь 10 мкг/м3-ээр буюу 27%-иар тус тус их байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2023-2024 оны 10 дугаар сарын дундаж агууламж
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Сарын дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2023 оны 10 дугаар сар |
2024 оны 10 дугаар сар |
|
PM2.5 тоосонцор |
50 |
23 |
26 |
PM10 тоосонцор |
100 |
107 |
87 |
Азотын давхар исэл, NO2 |
50 |
37 |
47 |
Хүхэрлэг хий, SO2 |
50 |
27 |
37 |
Улаанбаатар хотын 2024 оны 10 дугаар сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зургуудаар харууллаа. (Зураг 1- 5)
Зураг 1. Хүйтний улирлын агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламж, 2024 оны 10 сар
РМ2.5 тоосонцор
Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2021-2024 он
2024 оны 10 дугаар сард РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна (Зураг 2).
РМ10 тоосонцор
Зураг 3. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2021-2024 он
2024 оны 10 дугаар сард РМ10 тоосонцрын дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл 1-р хороолол 24 мкг/м3-ээр, 100-н айл 9 мкг/м3-ээр, Цахилгаан станц 77 мкг/м3-ээр, Хайлааст 3 мкг/м3-ээр агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас тус тус их байна (Зураг 3).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 4. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2021-2024 он
2024 оны 10 дугаар сард Азотын давхар исэл (NO2) -ийн дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл Баруун 4-н зам 107 мкг/м3-ээр, Толгойт 2 мкг/м3-ээр агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас тус тус их байна (Зураг 4).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 5. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2021-2024 он
2024 оны 10 дугаар сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг агаарын чанарын хяналт шинжилгээний харуул тус бүрээр авч үзвэл 1-р хороолол 39 мкг/м3-ээр, Толгойт 83 мкг/м3-ээр, Баянхошуу 5 мкг/м3-ээр агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас тус тус их байна (Зураг 5). Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/11/13
2024/11/12
2024/11/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05