Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.10.07-2024.10.13/

Нийтлэгдсэн огноо: 2024/10/18

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 10 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд Зайсан орчим “Хэвийн”, Нисэх, Зурагт, Мишээл экспо, Дамбадаржаа, 5-н буудал, Налайх, Шархад, 13-р хороолол, Ургах наран хороолол, Толгойт, 1-р хороолол, 100-н айл, Хайлааст, Баруун 4-н зам, Баянхошуу орчим “Бага бохирдолтой”, харин Цахилгаан станц орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube