Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.09.23-2024.09.29/

Published date: 2024/10/01

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 09 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, 13-р хороолол, Ургах наран хороолол, Толгойт, Дамбадаржаа, Зурагт, Нисэх, Баянхошуу, Налайх, Шархад, 5-н буудал орчим “Цэвэр” болон “Хэвийн”, харин 1-р хороолол, 100-н айл, Хайлааст, Баруун 4-н зам, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube