Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.09.16-2024.09.22/

Нийтлэгдсэн огноо: 2024/09/24

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 09 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, 13-р хороолол, Ургах наран хороолол, Толгойт, Дамбадаржаа, Зурагт, Нисэх, Баянхошуу, Налайх, Хайлааст орчим “Цэвэр” болон “Хэвийн”, харин Цахилгаан станц, Шархад, 5-н буудал, 1-р хороолол, 100-н айл, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна.


Facebook Twitter YouTube