Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.07.22-2024.07.28/

Published date: 2024/07/29

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 07 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Мишээл экспо, Толгойт, 1-р хороолол, 100-н айл, Нисэх, Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Налайх, Хайлааст, 13-р хороолол, Ургах наран хороолол орчимд “Цэвэр” болон “Хэвийн”, харин зарим өдрүүдэд Зайсан, Баруун 4-н зам орчимд “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна.


Facebook Twitter YouTube