Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.07.15-2024.07.21/

Published date: 2024/07/23

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 07 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд Ургахнаран, Мишээл экспо, Шархад, Толгойт, 1-р хороолол, Баруун 4 зам, Зурагт, Хайлааст, 13-р хороолол, Нисэх, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчим “Цэвэр” болон “Хэвийн”, харин зарим өдрүүдэд 100-н айл, Зайсан орчим “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 


Facebook Twitter YouTube