Цэвэр агаарын сан ба төрийн бусад байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа Сангийн өнөөгийн бүтэц зохион байгуулалтанд хийсэн үнэлгээ

Published date: 2014/10/01

1  Хууль эрх зүй, бодлогын орчин


ЦАС ба бусад холбогдох байгууллага хоорондын уялдаа холбоог хангах бүтэц зохион байгуулалтын талаар агаарын бохирдол болон ЦАС-гийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журамд тодорхойлж зааж өгсөн байна. Тайлангийн энэ хэсэгт ЦАС ба бусад холбогдох байгууллагуудын хоорондын харилцаа, уялдаа холбоог тодорхойлсон хууль эрх зүй, бодлогын орчны талаар товч танилцуулж байна. 


1.1  Цэвэр агаарын сангийн хууль эрх зүйн орчин


ЦАС-тай  холбоотой  хууль  эрх  зүйн  орчинд  дэлгэрэнгүй  судалгаа,  дүн  шинжилгээ  хийж, тусад  нь  тайлан  гаргасан  билээ.  Тиймээс  энэ  тайланд  ЦАС  ба  бусад  байгууллага хоорондын уялдаа, холбоог хангах бүтэц зохион байгуулалтын асуудлыг  голлон авч үзлээ. Агаарын  болон  Төрийн  тусгай  сангийн  тухай  хуулиудад  нэмэлт  өөрчлөлт  оруулах  замаар ЦАС-г2010 онд албан ёсоор байгуулсан. 


1.1.1  Агаарын асуудалтай холбоотой хууль тогтоомж 


Агаарын тухай хууль(2012)-ийн25 дугаар зүйлд Цэвэр агаарын санг байгуулах тухай заалтыг оруулж өгсөн байна. Ерөнхий бүтэц: Бүтэц зохион байгуулалтын асуудалд дараахи гол асуудлуудыг тусгаж өгсөн байна. Үүнд: 


1.  ЦАС нь Тусгай сангийн тухай хуулийн дагуу ажиллана. 
2.  Санг  Байгаль  орчин,  аялал  жуулчлалын  яам (БОАЖЯ)-ны  дэргэд байгуулна. 
3.  Уг  Санг  холбогдох  талуудын  төлөөллөөс  бүрдсэн  Сангийн  Удирдах  зөвлөл удирдана. 
-  Удирдах зөвлөлийн гишүүдийг Ерөнхий сайд томилно. 
-  Удирдах зөвлөлийн дүрмийг Монгол Улсын Засгийн газар батлана. 


Хуулинд  холбогдох  талуудын  үүрэг  хариуцлагыг  дараахи  байдлаар  тодорхойлсон  байна. 
Үүнд: 


•  Улсын  их  хурал  нь  Агаарын  тухай  хуулийн  хэрэгжилтэнд  хяналт  тавьж,  төсөв батлан түүний зарцуулалтанд хяналт тавина. 
•  Ерөнхийлөгч  нь  хэрэгжилт  ба  зохицуулалтын  ажиллагаанд  хяналт  тавих  үүрэгтэй. Ерөнхийлөгч  нь  үйл  ажиллагаанд  нь  хяналт  тавих,  зохицуулах  болон  Улаанбаатар хотын  агаарын  бохирдлыг  бууруулах  бодлогыг  хэрэгжүүлэх  үүрэг  бүхий  Үндэсний хороог  байгуулна.  Тус  Үндэсний  хороо  нь  олон  нийтэд  мэдээлэл  хүргэх  зорилгоор цахим  хуудас  ажиллуулдаг  

 

Гүйцэтгэх  албатай  байх  бөгөөд  уг  албаны  үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

•  Засгийн  газар  нь (1)  УИХ-аар  агаарын  бохирдлыг  бууруулах  ажиллагаанд зарцуулах  санхүүгийн  нөөцийг  хянан  үзэж  батлуулах;  (2)  агаарын  бохирдлыг бууруулах  хөтөлбөр  боловсруулах;  (3)  цахилгааны  хэрэглээний  сүлжээг  өргөтгөх, сайжруулах;  (4)  тогтоосон  бүсүүдэд  цахилгааны  үнийн 50%-ийн  татаас  олгох хөтөлбөрийг  хэрэгжүүлэх;  (5)  цахилгаан  ба  цахилгаан  халаагуурын  хангалтыг сайжруулах;  (6)  хий,  цахилгаан,  боловсруулсан  нүүрсээр  халаах  хувилбаруудыг дэмжих,  зуухнуудыг  нэгдсэн  халаалтын  системд  холбох;  (7)  агаарын  бохирдлыг бууруулахад  чиглэсэн  үйл  ажиллагааг  дэмжих;  (8)  гол  дэд  бүтэц (хотын  тэлэлтийг бууруулах  үүднээс  авто  ба  төмөр  зам,  гүүр  зэрэг)  байгуулах  төлөвлөгөөг боловсруулах; (9)  агаарын  бохирдлыг  бууруулах  хангалттай  санхүүжилт  бий  болгох үүднээс  бонд/үнэт  цаас  гаргах;  (10)  татаасын  хөтөлбөр  хэрэгжүүлэх  ажиллагааны дүрэм  журам  боловсруулах;  (11)  гэр,  орон  сууц,  бусад  барилга  байгууламжуудыг барих  стандартуудыг  боловсруулах; (12)  агаарын  чанарын  асуудлаар  байнга/  өдөр бүр мэдээлэл сурталчилгаа явуулах үүрэгтэй. 


•  Улаанбаатар  хотын  зөвлөл  нь  тусгай  бүсүүдэд  агаарын  бохирдлыг  бууруулах  үйл ажиллагааны  төсвийг  баталж,  Хотын  Захирагчид  агаарын  бохирдлын  асуудлуудтай холбоотой  асуудлыг  танилцуулж,  гэр  хорооллын  оршин  суугчдын  орлогын  түвшинг нэмэгдүүлэх,  гэрийн  дулааллагыг  сайжруулах,  сайжруулсан  зуух  болон боловсруулсан түлш хэрэглэхийг дэмжих үүрэгтэй. 


•  Тус  хуулинд  иргэд,  аж  ахуйн  нэгжүүдэд  түүхий  нүүрс  болон  агаарын  бохирдлыг нэмэгдүүлэх  бусад  материалыг  түлшинд  хэрэглэхийг  хориглож  харин  шингэрүүлсэн нефтийн  хий  зэрэг  агаарын  бохирдлыг  бууруулахад  чухал  үүрэгтэй  технологийг нэвтрүүлэхэд туслах, хамтран ажиллах үүрэгтэй. 


Агаарын бохирдлын төлбөрийн  тухай  хууль нь ЦАС-гийн орлогын эх  үүсвэрүүдийг зааж өгсөн  байна.  Хууль  нь  ЦАС  гэж  дурьдаагүй  байна.   Уг  хуулинд  агаарын  бохирдлын төлбөрийг“холбогдох  төрийн  удирдлагууд”-д  төлж  олборлосон  нүүрс  бүх  нүүрс(экспортод гаргасан нүүрсийг  оруулан)-ний  нэг  тонн  бүрт1-2 төгрөгний агаарын  бохирдлын  төлбөрийг тогтоосон  байна.  Харин  боловсруулсан  ба (хагас)  коксжсон  нүүрсийг  энэ  татвараас чөлөөлсөн  байна.   Агаарын  бохирдлын  төлбөрийг  төлөгч  нь  авто  машин  эзэмшигчид  ба үйлдвэрийн газрууд байна. 


1.1.2  Төрийн тусгай сангуудтай холбоотой хууль тогтоомж 


Төрийн  тусгай  сангийн  тухай  хууль(2010-6  сар)-нд  өнөөгийн  ажиллаж  байгаа28  төрийн тусгай сангуудын үйл ажиллагааны цар хүрээг тогтоож өгсөн бөгөөд эдгээрийн нэг нь Цэвэр агаарын  сан  юм.  Уг  хуулиар  эдгээр  сангуудын  дараахи  үйл  ажиллагаа/элементүүдийг зохицуулдаг. Үүнд: 


1.  Сангуудын орлогын эх үүсвэр
2.  Сангуудын хөрөнгийн ашиглалт, зарцуулалт
3.  Санхүүгийн зохицуулалт
4.  Хяналт мониторинг ба тайлагнах үйл явц
5.  Хориглосон үйл ажиллагаанууд болон торгууль шийтгэл

 

Орлогын эх үүсвэрүүд:

 

Тусгай  сангийн  тухай  хуулиар  ЦАС-гийн  санхүүжилтийн  ихэнхи  хувийг  улсын  төсвөөс бүрдүүлэх  бөгөөд  дараахи  эх  үүсвэрүүдээс  нэмэлт  санхүүжилтийг  бүрдүүлж  болно  гэжээ. 
Үүнд:
 


1.  Олон  улсын  байгууллагууд,  хандивлагч  орнууд,  гадаад  ба  дотоодын  байгууллагууд, иргэдийн хандив тусламж
2.  Төр  засгийн  газраар  дамжуулан  гадаад  орнууд,  олон  улсын  байгууллагуудын  зээл тус тус орж болно 

 

ЦАС-гийн төсвийн үндсэн орлогыг дараахи эх үүсвэрээс бүрдүүлнэ.  Үүнд: 


1.  Агаарын бохирдлын төлбөр, нөхөн төлбөрүүд
2.  Бусад орлого


ЦАСг-ийн ашиглалт, зарцуулалт: 
Хуулинд ЦАС-гийн ашиглалт зарцуулалтыг дараах байдлаар тусгасан байна. Үүнд: 


1.  Агаарын чанарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий шинэлэг арга, технологиудыг нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 
2.  Үр дүн нь баталгаажсан боловсруулсан түлш, зуухнуудыг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ба тэдгээрийг худалдаж авахад татаас олгох; 
3.  Агаарын чанарыг хамгаалахтай холбогдон агаарын чанарын нөхцөл, тэдгээрийн өөрчлөлтөнд хяналт мониторинг, дүн шинжилгээ, үнэлгээ хийх, стандарт, гарын авлага, дүрэм журам, аргачлал боловсруулах чиглэлээр чадавхи бий болгох, үнэлгээ дүн шинжилгээнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх; 
4.  Эрчим хүчний хэмнэлт болон байшин барилгын дулаалгыг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 
5.  Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтийн санал санаачлага, төсөл хөтөлбөрүүдийг дэмжих; 
6.  Сэргээгдэх эрчим хүч ба цэвэр технологийг хөгжүүлэх нэвтрүүлэхэд чиглэсэн төсөл, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; 
7.  Агаарын бохирдлыг бууруулах талаар олон нийтийн сургалт сурталчилгааны мэдээлэл бий болгох гэж заасан байна. 

 

Санхүүгийн зохицуулалт: 
Тусгай  сангийн  тухай  хуулинд  төрийн  тусгай  сангуудын  санхүүгийн  үйл  ажиллагааны зохицуулалтын талаар дараахи заалтуудыг зааж өгсөн байна.  Үүнд: 


•  Санхүүжилтийн хуваарилалтыг шийддэг зөвлөлтэй байна. 
•  Санхүүжилтийг  Төрийн  сангийн  дотор  Сан  бүрийн  тусгай  дансанд  байршуулах бөгөөд хүүг тухайн Сангийн дансанд төлнө. 
•  Олон  улсын  гэрээ  хэлэлцээрт  заагаагүй  бол  тусгай  санг  Төрийн  бус  сан (арилжааны банкны дансанд)-гуудад байршуулахыг хориглоно.
•  Хуулинд зааснаар тус Сангийн үйл ажиллагаанд(1) Байгаль орчны сайд; (2) УИХ-ын Байгаль  орчин,  хөдөө  аж  ахуйн  байнгын  хороо;  (3)  Улсын  нөөцийн  сан  гурван  тал хяналт  тавих  буюу  үндэсний  аудитын  газраас  аудит  хийлгэх  хүсэлт  тавих  эрхтэй байна.

•  Төрийн сангаас тусгай сангуудад дараахи хоёр төрлийн төлбөрийг хийдэг. Үүнд: 


o  Урьдчилгаа  олгож  гүйцэтгэлээр  санхүүжүүлэх  буюу  тухайн  ажил, үйлчилгээний  онцлог,  шаардагдах  хөрөнгийн  хэмжээтэй  уялдуулан  үешаттайгаар санхүүжүүлэх
o  шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох

 

Дээрх хувилбарын алийг нь ашиглахыг Сангийн яам шийднэ. ЦАС-гийн Гүйцэтгэх захирлын хэлснээр уг Сан нь эхний хувилбарыг ашигладаг. Төрийн тусгай сангийн тухай хуулинд Сангийн яам уг Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргаж, тэндээс холбогдох төсөл ба хэрэгжүүлэгч байгууллагын дансанд шилжүүлнэ гэж заасан байна. Төсвийн ерөнхийлөн захирагч(БОАЖ-ын сайд) нь дараагийн санхүүжилтээ авах хүсэлт гаргахын өмнө өмнөх зарцуулалтын тайланг хянаж батлана. Төрийн сангаас шилжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох төсөл болон хэрэгжүүлэгч байгууллагад шууд шилжүүлэхийг хориглоно.  Энэ жилээс Сангийн яам ЦАС-нд хийгдэх санхүүжилтийг гүйцэтгэлийг нь хянаж олгодог болсон.  Хэрэв үйл ажиллагаа он дамжвал ЦАС нь тухайн үйл ажиллагааны үлдэгдэл санхүүжилтийг дараа жилийн төсөвтөө дахин тусгаж болно.  ЦАС-гийн хөрөнгийн эх үүсвэр улсын төсвөөс бүрддэг. Сангийн яам оны эхэнд агаарын бохирдлын төлбөрөөс орох орлогыг ерөнхийд нь урьдчилан тооцоолж, уг тооцоонд тулгуурлан ЦАС-гийн тухайн жилийн төсвийн дээд хэмжээг тогтоодог. Хяналт мониторинг ба тайлагнахад тавигдах шаардлага Төсвийн  ерөнхийлөн  захирагч  нь  зарцуулалтын  тайланг  хагас,  бүтэн  жилээр  гаргаж Сангийн  яаманд  хүргүүлэх  үүрэгтэй.  ЦАС-гийн  санхүүжилтээр  үйл  ажиллагаа  хэрэгжүүлж байгаа  гэрээт  аж  ахуйн  нэгж  буюу  хэрэгжүүлэгч  байгууллагууд  нь  ЦАС-гийн  Гүйцэтгэх захиралд  санхүүгийн  тайлангаа  гаргаж  өгнө.  Уг  тайлангуудад  Төрийн  аудитын  тухай хуулийн  хүрээнд  аудит  хийлгэнэ.  Жилийн  санхүүгийн  тайлан  болон  аудиторын дүгнэлтийг  уг  тайланг  гаргасанаас  хойш20  хоногийн  дотор  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. 


Тусгай  сангуудын  санхүүгийн  хяналтыг  Төрийн  санхүүжилт  ба  удирдлагын  тухай хуулинд  заасны  дагуу  явуулна.  Сан  бүрийн  зарцуулалтын  тайланд  УИХ-ын  холбогдох байнгын хороод хяналт тавих эрхтэй. Сангийн яам нь бүх Сангуудын зарцуулалтанд хяналт тавих  үүрэгтэй.  ЦАС-гийн  Гүйцэтгэх  захирал  нь  тус  Сангаас  санхүүжүүлсэн  бүх  төсөл,  үйл ажиллагааны зарцуулалтанд хяналт тавих үүрэгтэй. 


Хориглосон заалт ба шийтгэл: 
Хуулиар дараахи хоёр үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд:
 


-  Сангийн  зорилгод  нийцээгүй  үйл  ажиллагаа  болон  төсвөөс  хэтэрсэн  үйл  ажиллагааг санхүүжүүлэхгүй байх. 
-  Төрийн сангийн  бус дансанд хөрөнгийн эх үүсвэрийг байрлуулахгүй  байх гэж  тус  тус заасан байна. 


Дээрх  хоёр  заалтыг  зөрчсөн,  Сангийн  хөрөнгийг  эрх  бүхий  хүний  зөвшөөрөлгүйгээр ашигласан  буюу  зарцуулсан,  зөвшөөрөгдөөгүй  талд  Сангийн  хөрөнгө  санхүүжилтийг олгосон  хүнд40,000-60,000 төгрөгийн  торгуулийг  шүүгч  ба  улсын  байцаагчийн  шийдвэрээр олгож  болно  гэж  заасан  бөгөөд  үүнийг  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх  асуудал  болгон  авч үзээгүй  байна.  Санхүүгийн  тайланг  хугацаа  хоцроох  болон  буруу  гаргах  тохиолдолд  улсын байцаагч  байгууллагад 200,000  төгрөг,  албан  тушаалтанд 50,000  төгрөгийн  торгууль оногдуулна. 


1.1.3  Захиргаа/үйл ажиллагаатай холбоотой бусад хууль 


ЦАС-гийн  бараа  үйлчилгээ  худалдан  авах  бүх  үйл  явц  Төрийн  болон  орон  нутгийн өмчийн  хөрөнгөөр  бараа,  ажил  үйлчилгээ  худалдан авах  тухай  хуулийн  дагуу  явагдах ёстой учраас уг хууль нь тус Сангийн хувьд чухал ач холбогдолтой. Төрийн  байгуулагын  төсвийн  төлөвлөлт  нь  Төрийн  байгууллагын  удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулагддаг. 


1.2  ЦАС-гийн талаарх бодлогын орчин 


Монгол  улсын  урт  хугацааны  бодлогын  баримт  бичиг  бол  Үндэсний  хөгжлийн  стратеги (2007-2021) бөгөөд уг баримт бичигт агаарын бохирдлыг гол тулгараад байгаа асуудлуудын нэг  гэж  үзсэн  ч  байгаль  орчны  бохирдлыг  бууруулах,  арилгах  асуудлыг  стратегийн2  дахь зорилтонд  тавьсан  байна.  Энэ  зорилтыг  хангахад  шинэ  төрлийн  түлшний  эх  үүсвэрүүдийг бий болгох зорилт тавьсан.


УИХ-аас “ Шинэ  бүтээн  байгуулалт”  дунд  хугацааны  үндэсний  хөтөлбөрийг 2010-6-25-нд батлан  гаргажээ.  Тус  хөтөлбөрийг 2010-2012  ба  2013-2016  он  гэсэн  хоёр  үе  шаттайгаар 2010-2016  онуудад  хэрэгжүүлэхээр  батлан  гаргасан.  Уг  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай  санхүүжилт  нь 18.2  их  наяд  төгрөг  бөгөөд  уг  хөтөлбөрт “ утаагүй  УБ”  дэд хөтөлбөрийг 1.2  их  наяд  төгрөгийн  төсөвтэйгөөр  оруулсан  байна.  Уг  дунд  хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих юм. 


Үндэсний  нүүрсний  талаар  баримтлах  бодлогын  баримт  бичгийн  төсөл  боловсруулах ажил  сүүлийн 6  жилийн  хугацаанд  хийгдэж  байна.  Энд  тэргүүн  ээлжинд  ашиглах уурхайнуудыг  тодорхойлж,  нэмүү  өртөг  шингэсэн  ямар  төрлийн  нүүрс  үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг  хэрхэн  дэмжих  зэрэг  асуудлыг  тусгах  хэрэгтэй  байна.  Төслийг  УИХ-д  өргөн барьсан байна. 


Facebook Twitter YouTube