Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.04.29-2024.05.05/

Нийтлэгдсэн огноо: 2024/05/06

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2024 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Зайсан, Баянхошуу орчим “Цэвэр”, харин Ургах наран хороолол,Толгойт, Зурагт, 5-н буудал, Мишээл экспо, 100-н айл, Налайх, Нисэх, Баруун 4-н зам, Амгалан, Хайлааст, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад орчим “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 


Facebook Twitter YouTube