Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.04.08-2024.04.14/

Нийтлэгдсэн огноо: 2024/04/15

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2024 оны 04 дүгээр сарын 08-14-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 04 дүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Зайсан, Баянхошуу орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Нисэх, Мишээл экспо, Толгойт, Баруун 4-н зам, Амгалан, 5-н буудал, Ургах наран хороолол, Хайлааст, Зурагт, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад орчим “Бага бохирдолтой”, 04 сарын 13-ны өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас 100-н айл орчим “Их бохирдолтой”, Налайх, 13-р хороолол орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube