Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.04.01-2024.04.07/

Нийтлэгдсэн огноо: 2024/04/08

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2024 оны 04 дүгээр сарын 01-07-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Зайсан, Баянхошуу, Нисэх орчим “Цэвэр” болон “Хэвийн”, харин Мишээл экспо, 13-р хороолол, Толгойт, Баруун 4-н зам, Налайх, 100-н айл, Амгалан, 5-н буудал, Ургах наран хороолол, Хайлааст, Зурагт, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад орчим “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube