Published date: 2014/10/01
1 Оршил
Монгол улсын Засгийн газар Монгол улсад тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх гол механизм болгон Цэвэр агаар сан(ЦАС)-г2010 онд байгуулсан. Тэрээр сангийн эхний ажилтнуудыг сонгон авч 2011 оны эхний хагаст уг сангийн үйл ажиллагаа эхэлсэн. ЕСБХБ-ны санхүүжилтэй Улаанбаатар цэвэр агаарII үе төсөлд хүний нөөцийн бодлогыг багтаасан ЦАС-гийн бүтэц зохион байгуулалтын тогтолцоог боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм.
Иймд уг бодлогыг Монгол улсын Төрийн албаны зөвлөл ба Цэвэр агаар сангийн ажитнуудтай зөвлөн, олон улсын туршлагад тулгуурлан боловсрууллаа. Хүний нөөцийн бодлогыг ЦАС-гийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай ба батлагдсан тохиолдолд ЦАС-гийн хөдөлмөрийн дотоод журам бусад холбогдох журмыг үүнтэй нийцүүлэн өөрчлөх шаардлагатай.
1.1 Хууль эрхзүй ба бодлогын тогтолцоо
Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжснээр Засгийн газар1990 –ээд оны эхлэн төрийн албаны шинэчлэлийн ажлуудыг хийж ирсэн. Шинэчлэх хөтөлбөр нь Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны хөгжлийн стратегид тусгагдсан байна. Энэ стратегийн гол концепцийг Хүснэгт1-т харуулав.
Монголын төрийн албаны шинэтгэлийн хөтөлбөрийн зорилго: 1) Төрийн албаны хэмжээ, бүтэц зохион байгуулалт ба цалин хөлс нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг сууриар хангах зорилгоор Монгол улсын санхүүгийн байр суурьтай нийцдэг; 2) Боловсон хүчний нөөц нь засгийн газрын стратегийн эрхэмлэн дээдлэх зүйлс ялангуяа ядуурлыг бууруулахтай нийцүүлсэн хэлбэрээр хувиарлагдсан байдаг; 3) Төрийн алба нь засгийн газраас баталсан бодлогын тогтолцооны хүрээнд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх ур чадвар, хүсэл тэмүүлэл, байгууллагын зохион байгуулалттай(үүнд шаардлагатай дүрэм журам багтана) юм. Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн эрхэм зорилго ба үнэт зүйлс. Энэхүү шинэтгэлийн стратегийн эрхэм зорилго нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхэл чиглэсэн, өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг хариу үйлдэл үзүүлэхэд уян хатан, санаачлагтай, энгийн, чадамжтай, үр дүнд чиглэсэн төрийн албыг бий болгоход оршино. Төрийн албаны шинэтгэлийн үнэт зүйлсэд дараах зүйлс багтана: 1) Төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх– төрийн албаны шинэтгэл нь төрийн үйлчилгээг сайжруулах ба ядуурлыг бууруулах стратегийн гол хэсэг нь юм. 2) Гүйцэтгэл ба үр дүнд чиглэсэн байх– энэхүү шинэтгэлийн стратеги нь хийгдэж байгаа ажил бус харин ямар үр дүнд хүрсэн байдалд тулгуурлах. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь үйлчилгээг тэгш байдлаар хүртээх ялангуяа ядуу, орлого багатай бүлгүүдэд хүргэсэн үйлчилгээгээр тодорхойлогдоно. 3) Үр өгөөж ба худалдан авах чадамж– Монгол улсад төрийн алба нь хамгийн бага зардлаар хамгийн дээд үйлчилгээг хүргэдэг байх ба гаргасан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Төрийн үйлчилгээ нь хувийн салбарыг эдийн засгийн хувьд өсөх, хөгжих боломж олгодог байх нь чухал. |
Хүснэгт1 Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн хөтөлбөрийн гол зарчмууд
Төрийн захиргааны бүтэц нь Монгол улсын төрийн албан хаагчдыг(1) Улс төрийн [Сонгуулиар сонгогддог албан тушалтнууд ба улс төрийн томилгоогоор томилогдсон хүмүүс], (2) Захиргааны[Яамд, орон нутгийн захиргааны ажилтнууд] (3) Үйлчилгээ [Эмнэлэг, сургууль гэх зэргийн ажилтнууд, одоогоор хамгийн том ангилал] ,ба(4) Улсын тусгай үйлчилгээ[Цагдаа] зэрэг4 ангилалд хуваадаг Төсвийн байгууллагын удирдлага ба санхүүжилтйн тухай хууль(2002) –нд тодорхойлогдсон байдаг. Төрийн албан хаагчдын тоог багасгах хүчин чармайлтын нэг хэсэг болсон ЦАС зэрэг Засгийн газрын тусгай сангууд байдаг бөгөөд эдгээр нь төрийн албанд харъяалагддаггүй. Тэдгээрийн ажлын нөхцөл харилцаа Монгол улсын Хөдөлмөрийн хуулиар тодорхойлогддог. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь Монгол улсын бүх байгууллагуудад зориулсан Монгол улс дахь хөдөлмөртэй холбоотой бүх ерөнхий суурь зарчмууд, дүрэм журам ба нөхцөлийг тоймолсон.
Хөдөлмөрийн тухай хуулинд байгууллагын ажилтнуудын эрх, үүргийг дараахи байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
• Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.
• Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.
Цэвэр агаар сангийн боловсон хүчинд хамаатай бусад холбогдох хуулиуд:
• 2006 Авилгын эсрэг хууль
• 2009 Мэргэжлийн боловсрол ба сургалтын хууль
• 2009 Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд
Агаарын тухай хууль ба Төрийн тусгай сангийн тухай хууль нь Хүний нөөцийг асуудлуудыг шийддэггүй мөн Монгол улсын хөдөлмөрийн хуулиас тодорхой байдлаар иш татсан зүйл байдаггүй. ЦАС нь өөрийн гэсэн тодорхой хөдөлмөрийн дүрэм журамтай. Хөдөлмөрийн дотоод журмыг2011 оны6-р сарын17-нд ЦАС-гийн Гүйцэтгэх захирлынNo.07 тоот тушаалын дагуу баталсан.
2 Ажилд сонгон шалгаруулж авах
Энэ бүлэгт Цэвэр агаар сангийн ажилтнуудыг сонгон шалгаруулж авах ажиллагаа түүний үе шатуудыг авч үзлээ.
2.1 Сангийн ажилтан, боловсон хүчний бүрдүүлэлт
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал нь сангийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай ажилтан хүний нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу сангийн үйл ажиллагааг явуулахад оролцох ажилтнуудыг сонгон авч ажилуулана. Шинэ ажилтанг ажилд авахдаа холбогдох төрийн дүрэм журмыг дагаж мөрдөн, ажилтны Ажил үүргийн хуваарийг бүрэн тодорхойлж гаргасан байна. Ажилтанг сонгон шалгаруулж авахын өмнө Ахлах нягтлан бодогч ажилтантай холбоотой гарах зардлууд төсөвт тусгагдсан ба ажилтнын Ажил үүргийн хуваарь батлагдсан эсэхийг баталгаажуулна.
Ажилтанг авч ажилуулахад дараахи 2 хувилбарыг ашиглана. Үүнд:
1. Өрсөлдөөний үйл явц
2. Шууд шалгаруулж авах хэлбэр
Ажилтанг авч ажиллуулахдаа өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ажил хандан өргөдлөө ирүүлсэн хүмүүсээс ажлын байрны шаардлагат нийцэх хүмүүсийг сонгон авч тэдэнд эн тэнцүү боломжоор өрсөлдах боломж олгоно. Ажлын байрыг зарлахдаа холбогдох мэргэжлийн хүмүүсийг хангалттай хэмжээгээр татахад анхаарлаа хандуулна. Ажилтанг шууд шалгаруулж авахдаа ярилцлагын тайланд тухайн ажилтныг ямар үндэслэлтэй авч ажиллуулж байгаа шалтгааныг тодорхой тусгасан байна. Удирдамж чиглэлийн дагуу ажлын байрны20%-аас илүүгүй хувийг шууд шалгаруулан авч болно.
2.2 Ажлын байрны зарлал ба урьдчилсан шалгаруулалт
Ажлын бүх сул орон тооны зарлалыг үндэсний сонин хэвлэл ба ЦАС-гийн цахим хуудсанд 2 долоо хоногийн хугацаатай байршуулна. Тохирсон хүмүүс/ажил горилогчдыг олноор татах үүднээс өөр бусад сувгууд(жишээ нь: тодорхой сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд)-ыг ашиглаж болно. Дундаж онооны нийлбэрийг гаргасны даргаагаар ЦАС-гийн 2 ажилтан сонгон шалгаруулалт явуулах ажлыг эхлүүлнэ. Ажлын байрны зарлалд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдох болохыг жич дурьдсан байна.
Нэр | Боловсрол (30 оноо) |
Ажлын туршлага (70 оноо) |
Нийт (100 оноо) |
1. | |||
2. | |||
3. | |||
4. | |||
5. | |||
6. | |||
7. | |||
8. | |||
9. | |||
10. |
Хүснэгт2: Урьдчилсан шалгаруулалтын хүснэгтийн загвар
Дээрх хүснэгт дэх үнэлгээний60 оноо/хамгийн багадаа/ авсан хүмүүсийг ярилцлагад урих ба шаардлагатай бол урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс бичгийн шалгалт авч дараагийн шатны шалгаруулалтанд оруулах хүмүүсийг тогтооно. Бичгийн шалгалт нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой асуудлуудад чиглэсэн байна.
2.3 Ярилцлага ба сонгон шалгаруулалт
2.3.1 Сонгон шалгаруулах багийн бүрэлдэхүүн
Ажилтан сонгон шалгаруулах баг нь хамгийн багадаа3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба4-өөс илүүгүй тоотой байна. Тус баг нь дараахи шалгууруудыг хангасан байна. Харин ЦАС-гийн гүйцэтгэх захирлыг тусгай шалгуураар сонгон шалгаруулна.
a. Ажилтнууд:
• Дарга:
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал( эсвэл албан ёсоор томилогдсон орлох хүн)
• Гишүүд:
- БОАЖЯ-ны төлөөлөл
- ЦАС-гийн ажилтан
- Нэмэгдэж орж болох: Үүнд донор байгууллага, УБ хотын захиргаа, ТББ–ын сонгон шалгаруулах багийн гадны нэг төлөөлөл орж болно.
• Хэрэг эрхлэх газар: ЦАС-гийн захиргааны ажилтан(эсвэл ЦАС-гийн өөр нэгэн томилогдсон ажилтан)
б. Захиргааны ажилтан/Мэдээлэл технологийн ажилтан:
• Дарга:
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал( эсвэл албан ёсоор томилогдсон орлох хүн)
• Гишүүд:
- БОАЖЯ-ны төлөөлөгч
- ЦАС-гийн ажилтан
- Нэмэгдэж орж болох: Үүнд донор байгууллага, УБ хотын захиргаа, ТББ–ын сонгон шалгаруулах багийн гадны нэг гишүүн багтана.
• Хэрэг эрхлэх газар: ЦАС-гийн захиргааны ажилтан(эсвэл ЦАС-гийн өөр нэгэн томилогдсон ажилтан)
c. Жолоочид
• Дарга:
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал( эсвэл албан ёсоор томилогдсон орлох хүн)
• Гишүүд
- ЦАС-гийн ажилтан
2.3.2 Ярилцлагын үйл явц
Урьдчилсан шалгаруулалтанд орсон хүмүүсээс доод тал нь 3, дээд тал нь 5 хүнийг ярилцлагад урина. Ярилцлага нь ярилцлагын стандарт асуулт, шаардлагатай тохиолдолд Сонгон шалгаруулах багийн гишүүдийн нэмэлт асуултаас бүрдэнэ. Хавсралт I-III-т өгсөн загваруудыг ярилцлагын явцад ашиглана. Гэрээ байгуулахын өмнө сонгон шалгаруулах баг нь ярилцлагын явцын тайланг эцэслэн батласан байна. Гэрээ байгуулах ба цалингийн түвшинг Монгол улсын Засгийн газрын журмын дагуу тогтоогдог байна.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05