Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.02.19-2024.02.25/

Нийтлэгдсэн огноо: 2024/02/26

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2024 оны 02 дугаар сарын 19-25-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Зайсан, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Налайх, 1-р хороолол, 100-н айл, Дамбадаржаа, Шархад, Амгалан, 5-н буудал, Ургах наран хороолол, Мишээл экспо, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой”, Баянхошуу, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 


Facebook Twitter YouTube