Published date: 2024/02/19
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2024 оны 02 дугаар сарын 12-18-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 02 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Зайсан, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Зурагт, Налайх, 100-н айл, Дамбадаржаа, Шархад, Амгалан, 5-н буудал, Ургах наран хороолол, Мишээл экспо, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Баянхошуу, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг доорх хавсралтаас үзнэ үү.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Орчны шинжилгээний хэлтэс
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05