Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.01.15-2024.01.21/

Нийтлэгдсэн огноо: 2024/01/22

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2024 оны 01 дүгээр сарын 15-21-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 01 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Зайсан орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Толгойт, Нисэх, 13-р хороолол, 100-н айл, 5-н буудал, Баруун 4-н зам, Амгалан, 1-р хороолол, Шархад, Ургах наран хороолол, Мишээл экспо, Налайх, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой”, Зурагт орчим “Бохирдолтой”, Хайлааст орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube