Published date: 2014/10/01
1 Товч дүгнэлт
Улаанбаатар Цэвэр Агаар санаачлага II төслийн баг нь
Цэвэр агаарын сангийн 2012 оны болон 2013-2015 оны төсвийн төслийг бэлтгэх, боловсронгуй болгох ажлын даалгаврын 3.4.5-ын хүрээнд энэхүү тайланг бэлтгэсэн болно.
Цэвэр агаарын сан нь Засгийн газрын тусгай сангийн хувьд бие даасан сан хэдий ч Төсвийн ерөнхийлөн захирагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байх тул уг сангийн төсөв нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багцад багтаж батлагддаг байна.
Улаанбаатар Цэвэр Агаар санаачлага II төслийн багийн ажил эхлэх үед Цэвэр агаарын сангийн 2012 оны төсөв нь УИХ-д өргөн баригдсан үе байсан. Хэдий ийм боловч төслийн баг Цэвэр агаарын сангийн 2012 оны төсвийн хэмжээ ямар байж болох талаар судалгаа хийж, уг судалгаанд тулгуурлаж энэхүү 2012 оны төсвийн төслийг бэлтгэсэн болно.
Цэвэр агаарын сангийн 2012 оны төсөв нь энэхүү төслийн хүрээнд 31.2 тэрбум төгрөг байхаар тооцоологдсон нь уг сангийн 2012 оны батлагдсан төсвөөс 0.2 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм.
Цэвэр агаарын сангийн 2013-2015 оны төсвийн төсөөлөл нь нийт 220.7 тэрбум төгрөгийг уг сангийн ирэх 3 жилийн үйл ажиллагаанд зарцуулагдахаар тооцоолсон болно.
Энэхүү Улаанбаатар Цэвэр Агаар санаачлагаII төслийн багаас тооцоолон гаргасан төсөв, төсөв боловсруулах явц, төсөл боловсруулахад анхаарал зүйлс зэрэг нь тус сангийн хувьд дараа дараагийн жилүүдэд төсвийг бэлтгэж, харьялах шатанд танилцуулж батлагдахад нь гарын авлага болоход оршино.
2 Удиртгал
Цэвэр агаарын сан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Монгол Улсын Засгийн газрын тусгай сан юм.
Уг сан нь 2010 онд байгуулагдсан бөгөөд үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
Засгийн газрын тусгай сангийн хувьд жил бүрийн үйл ажиллагааны зардал буюу төсөв нь төрийн бусад байгууллагуудын адил өөрийн харьяа яамны сайдын багцад багтаж батлагддаг байна.
Төслийн багийн хувьд тус сангийн 2012 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аас батлагдсан төсвийг суурь төсөв болгон, Цэвэр агаарын сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээнд хийсэн дүн шинжилгээнд тулгаарлаж төсвийн төсөөллийг боловсруулсан болно.
Цэвэр агаарын сангийн 2013-2015 оны төсвийн төсөөллийг боловсруулахдаа 2012 оны төсвийн төсөөллийг суурь болгосон. Мөн үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн дүнг тодорхойлохдоо УИХ-аас гаргасан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын бодлогод төлөвлөгөөнд нийцүүлсэн гаргасан БОАЖЯ-ны “Дунд хугацааны зорилт, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төсөөлөл”-д тулгаарлан 2013-2015 оны төсвийн төсөөллийг бэлтгэсэн.
Цаашид 2012 оны сонгуулын үйл ажиллагаатай холбогдож, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж Цэвэр агаарын сангийн 2013-2015 оны төсвийн төсөл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж магадлал байгааг төслийн багийнхан тэмдэглэхийг хүсэж байна.
Цэвэр агаарын сангийн 2012-2013 оны онуудын төсвийн төслийг боловсруулах үйл явцын үед учирч байсан гол бэрхшээл бол тус сангийн хувьд Удирдах зөвлөлөөр батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө байгаагүй нь сангийн төсвийг хийхэд зөвхөн БОАЖЯ-ны дунд хугацааны зорилт, арга хэмжээнд тулгуурлан тус онуудын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтийн хэмжээг тооцоход хүргэсэн юм.
Цаашид энэ тал дээр харьяа яам, тус сангийн Удирдах зөвлөл анхаарал хандуулах нь Цэвэр агаарын сангийн үйл ажиллагаа бодит байдлаар тусгалаа олох, мөн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу бодит байдлаар голдирлоо олох ач холбогдолтой гэж үзэж байна.
3 2012 оны төсөв
3.1 2012 оны төсөв боловсруулах үйл явц
Цэвэр агаарын сангийн 2012 онд батлагдсан төсөв нь Монгол Улсын Нэгдсэн Төсвийн тухай хууль, Төсөвт Байгууллагын Удирдлага Санхүүжилтийн тухай хууль болон Цэвэр агаарын санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах” тухай БОАЖЯ-ны сайдын тушаалын дагуу боловсруулагдаж батлагдсан байсан.
Цэвэр агаарын сангийн тухайн жилийн төсвийг боловсруулах үндсэн арга нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Цэвэр агаарын сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн санал, өөрийн яам болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурладаг байна.
Ийнхүү боловсруулсан төсвөө төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрийн багцад тусган төлөвлөж, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг байна.
Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Цэвэр агаарын сангийн орлого, зарлагыг холбогдох журмын дагуу хянаж, улсын нэгдсэн төсвийн төлөвлөгөөнд тусгаж, Төсөвт байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай (энэ тайланд цаашид“ТБУСТ” хууль гэнэ) хуулийн 31.1-ийн дагуу тухайн жилийн 9-р сарын 15-ны дотор Засгийн Газарт өргөн мэдүүлдэг байна.
Засгийн газар нь төсвийн нэгдсэн төслийн төлөвөлгөөг төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрээр хэлэлцэж, ийнхүү хэлэлцсэн төслийг ТБУСТ хуулийн32.1-д зааснаар УИХ-д өргөн мэдүүлдэг байна.
УИХ нь хууль заасан хугацаанд тухайн жилийн төсвийг баталдаг бөгөөд дээрх үйл явц, дүрэм журмын дагуу Цэвэр агаарын сангийн 2012 оны төсөв нийт 31.0 тэрбум төгрөгөөр батлагджээ. Үүнээс Цэвэр агаарын сангийн дотоод үйл ажиллагааны зардал нь 210 сая төгрөг, үлдэх хэсэг нь тус сангийн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны, мөн бусад төрийн байгууллагуудын агаарын бохирдолыг бууруулах ажил, төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг санхүүжүүлэх зардал хэлбэрээр батлагдсан байна. Улаанбаатар Цэвэр Агаар II төслөөс ЦАС-ийн 2012 оны төсвийг тодорхойлохдоо зөвхөн үйл ажиллагааны зардалд нь дүн шинжилгээ хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 197.9 сая төгрөгөөг нэмэгдүүлэн нийт 407,7. сая төгрөг байхаар тооцоолсон.
3.2 Төсвийн төсөөллийг боловсруулахад анхаарсан асуудлууд:
2012 оны төсвийг боловсруулахдаа дараах асуудлуудыг анхаарал хандуулсан болно. Үүнд:
1. Хууль, тогтоомжийн хүрээнд нийцүүлэх. Төсөвт байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль, Төрийн Аудитын тухай хууль, Төрийн албаны хууль, Тусгай сангийн тухай хууль, “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох тухай” Засгийн газрын 96-р тогтоол, “Мэргэшсэн нягтлан бодогчдод мэргэжлийн нэмэгдэл олгох тухай” Санхүү Эдийн Засгийн Сайдын 258-р тоот тушаал, “Томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай” Сангийн Сайдын132, 124-р тоот тушаалууд, Засгийн газрын Цэвэр агаарын санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам болон Цэвэр агаарын сангийн Байгууллагын дотоод журам-д тус тус нийцүүлэх бодлого баримталсан.
2. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тус сангийн удирдлага, зохион байгуулалт, дотоод шаардлага, хэрэгцээнд тулгуурласан байх. Төслийн багаас санал болгосон Цэвэр агаарын сангийн бүтэц, зохион байгуулалтыг 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус сангийн дотоод үйл ажиллагааны зардлыг тодорхойлсон. Хөрөнгө оруулалтын болон төслийн зардлын хувьд 2012 оны БОАЖЯ-ны тодорхойлсон хөтөлбөр, үйл ажиллагааны хүрээнд уялдуулсан болно.
3. Бодит төсөвтэй харьцуулсан байдал. 2012 оны төсвийн төсөл нь өнгөрсөн оны төсөв, түүний гүйцэтгэлтэй харьцуулах байдлаар зардлын төрөл, дүнг тодорхойлсон болно. Иймд зайлшгүй байж болох зардлын хэрэгцээг харгалзан үзэж зардлыг хэмжээг тооцоолсон. Бодит зах зээлийн ханшид тулгуурлах. Төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нь төсөв бэлтгэх үеийн зах зээл дээрх үнийн түвшинд судлагдаж хийгдсэн.
3.3 Дүгнэлт
Улаанбаатар Цэвэр Агаар санаачлага II төслийн багаас гаргасан 31,2 тэрбум төгрөгийн төсөв дээр дурьдсан хууль, тогтоомж, журамд нийцүүлсэн, сангийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэгдэж, УИХ-аас баталсан үйл ажиллагааны төлөвлөгөө болон зардлыг дэмжин харин сангийн дотоод зардлын хувьд удирдлага, үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж, сангийн 2012 оны дотоод үйл ажиллагаанд уялдуулж зардлыг тооцоолж төсөвлөсөн.
Түүнчлэн 2012 төсвийн төсөөлөл нь тус сангийн дараа, дараагийн жилүүдийн төсвийг боловсруулахад суурь болж өгснөөрөө ач холбогдолтой.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05