Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2023.11.13-2023.11.19/

Published date: 2023/11/20

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” харин зарим өдөр 1-р хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”,  Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 


Facebook Twitter YouTube