Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2023.10.23-2023.10.29/

Published date: 2023/10/30

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2023 оны 10 дугаар сарын 23-29-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 10 дугаар сарын 23-29-нд  Шархад, Зайсан орчим “Хэвийн”, харин Толгойт, Нисэх, Зурагт, Налайх, Хайлааст, 5-н буудал, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 1-р хороолол,    100-н айл, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой”, Баянхошуу, Цахилгаан станц орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube