Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Удиртгал
“Улаанбаатар цэвэр агаарын санаачлалага II” төсөл Албан даалгаврын 3.4.3-т заассны дагуу Цэвэр агаар сан(ЦАС)-гийн бүтэц зохион байгуулалтыг хянаж үзээд Сангийн бүтэц зохион байгуулалт болон ажилтнуудын албан даалгавруудыг илүү нарийвчлан гаргалаа.
Түүнчлэн төслийн баг холбогдох гол хууль, бодлогын баримт бичгүүдийг судалж, ЦАС-гийн болон бусад харилцагч талуудтай уулзаж ярилцлаа. ЦАС нь Төрийн тусгай бусад 28 сангийн нэг адил Төрийн тусгай сангийн тухай хууль болон Агаарын тухай болон Агаарын төлбөрийн тухай хуулиудыг мөрдлөг болгодог. Тус Сан нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг бүрэн дагаж ажиллах хэдий ч зарим тодорхой асуудлаар тусгайлан өөрийн журам гарган ажиллаж болно. Энэхүү баримт бичгийг боловсруулж гаргах үед Засгийн газраас ЦАС-нд нэмж ажилтан авах талаар тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Гэхдээ цаашид ЦАС-г өргөжүүлэх хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд хэрхэн өргөжүүлэх талаар тодорхой чиглэл, ажил үүргийн нарийвчилсан хуваарийг энэхүү баримт бичгээс харж болно. Улаанбаатар цэвэр агаарын санаачлага 2 төсөл ЦАС-гийн ажлын байрнуудыг түүний бүтэц зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчид харуулсны зэрэгцээ нэг жилийн хугацаанд Үндэсний хороо болон ЦАС-д нэмэлт ажилтныг оролцуулан шууд дэмжлэг үзүүлж ирсэн ба ажилтны Ажил үүргийн хуваарийг тайланд мөн оруулсан.
2 ЦАС-гийн албан ёсны эрх үүрэг , бүтэц зохион байгуулалт
2.1 Цэвэр агаарын сангийн үүрэг, зорилго
Цэвэр агаарын сан, түүний бүтэц зохион байгуулалтыг 2010-2011 онд боловсруулж бий болгосон. Сангийн хууль эрх зүйн үндсийг тодорхойлсон хуулиуд батлагдсны дараа уг Санг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны дэргэд байгуулахаар болсон. Санг ажиллуулж эхлэхээр түүний Удирдах зөвлөлийн дүрмийг шаардлагатай санхүүжилтийн хамт 2010-10 сард 273 тоот тогтоолоор батласан. Уг шийдвэрийн дараа Удирдах зөвлөлийн анхны уулзалтаар Сангийн Гүйцэтгэх захирлыг томилосон. ЦАС-гийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн БОАЖЯ 2011 онд ЦАС-гийн дүрэм, ЦАС-гийн бүтэц зохион байгуулалт, стратегийг хавсралтаар баталсан. 2011-5 сард Сан эхний ажилтнуудаа авч ажиллуулан үлйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. ЦАС-гийн стратегид дараахи зорилго зорилтуудыг тусгасан байна. Үүнд:
Зорилго: “Тусгай сангийн тухай хуулийн 5.1-д заасанчлан агаарыг хамгаалах, агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулагч бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбоотой Сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийг эдгээр үйл ажиллагаанд зориулсан улсын нэгдсэн төсөв, хандив, тусоамжаас бүрдүүлэх” ;
Зорилт: “агаарыг хамгаалах, агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулагч бодисын хаягдлыг бууруулах зэрэг үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх; эдгээр үйл ажиллаганд шаардлагатай санхүүжилтийг бий болгох, Сангийн дэмжлэг, санхүүжилтийг үндэслэлтэй, үр дүнтэй зарцуулах”.
Энэ үүрэгт нэн тэргүүнд авч үзэх асуудлуудыг тодорхойлж, ЦАС-г агаарын бохирдлын ямар элементүүдэд чиглэхийг тодорхой заагаагүй нэлээд өргөн хүрээгээр авч үзсэн байна. Тийм болохоор агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төрөл бүрийн асуудлыг өргөн хүрээгээр авч үзсэн байна. ЦАС-гийн зорилго, зорилтыг тогтоосон ч түүний эрхэм зорилго, хүрэх үр дүнг тогтоож өгөөгүй мэт харагдаж байна.
Хугацаа: ЦАС-гийн үйл ажиллагааны хугацааг тодорхой тавиагүй байна.
Газар зүйн хамрах хүрээ: Сан нь эхний ээлжинд Улаанбаатар хотод чиглэх бөгөөд 2012 оноос Эрдэнэт, Дархан, Сайншанд зэрэг хоёрдогч хотуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж болно. 2013 оноос үндэсний хэмжээнд ажиллах болно.
Зөвлөмж: ЦАС-гийн үүргийг тухайлбал: нүүрстөрөгчийн давхар исэл/ CO2/, азотын давхар исэл/NOx/, хүхэрлэг хий/SOx/ зэрэг агаар бохирдуулагч тодорхой бодисуудыг бууруулахад чиглэсэн зорилтуудад чиглүүлэх хэрэгтэй. Энд тодорхой зорилтуудыг тавьж тэдгээрийг Үндэсний хөгжлийн стратеги болон ЦАС-гийн стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдэд нэмж тусгаж өгөх хэрэгтэй. Энэ нь ЦАС-г үр дүнд чиглэсэн үйл ажиллагаатай болгоход туслах болно.
2.2. ЦАС-гийн өнөөгийн бүтэц зохион байгуулалт
ЦАС нь одоогийн ажиллаж байгаа ажилтан/хүний нөөцдөө тулгуурлан түр хугацааны бүтэц зохион байгуулалтын бүтцээр ажиллаж байна. Бүдүүвчийг Зураг1-д үзүүлэв. Сангийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд уг энгийн бүтцийг гаргасан. Улаанбаатар цэвэр агаарын санаачлага 2 төсөл Сангийн бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан гаргах, цаашид авч ажиллуулах ажилтнуудын Ажил үүргийн хуваарийг боловсруулахад туслан ажиллалаа.
2.3 Бүтэц зохион байгуулалтын нарийвчилсан бүдүүвч
Сангийн бүтэц зохион байгуулалтын нарийвчилсан бүдүүвчийг гарган ЦАС-гийн удирдлагатай хэлэлцсэн. Уг бүдүүвчийг ЦАС-гийн зүгээс төлөвлөж байгаа15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах үйл ажиллагааны ерөнхий бүтцэд тулгуурлан гаргалаа. Энэхүү шинэчлэгдсэн бүтцээр ЦАС-гийн ажилтан боловсон хүчнийг ажил үүргийн хувьд дарааахи3 нэгжид хуваасан. Үүнд:
1. Төслийн үндэсний хяналтын нэгж нь Монгол улсын Засгийн газрын зүгээс үндэсний хэмжээнд нэн тэргүүнд авч үзсэн асуудлуудад чиглэсэн үйл ажиллагаа/төслийг боловсруулж, өөрийн орлогоор санхүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ажиллана.
2. Донор төслүүдийн нэгж нь донор байгууллагуудын санхүүжүүлдэг төслүүдтэй адил үйл ажиллагаа явуулах ба мэдээлэл/сурталчилгааны асуудлыг хариуцан ажиллана.
3. Үйл ажиллагааны нэгж нь байгууллага нь төр засгийн байгууллагуудад тавигддаг шаардлагуудад нийцүүлэн явуулж үүрэгтэй бөгөөд сангийн ажилтан, боловсон хүчнийг удирдан зохион байгуулах үүргийг Гүйцэтгэх захиралд төвлөрүүлнэ.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05