Цэвэр агаарын сангийн дүрэм, Дотоод журмын шинэчилсэн найруулгын төсөл, Санамж бичгийн загвар

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1.ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ДҮРЭМ


ЦЭВЭР АГААРЫН  САНГИЙН ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН  НАЙРУУЛГЫН ТАНИЛЦУУЛГА


Улаанбаатар  хотын  Цэвэр  агаар  санаачлагаII  төслийн  ажлын  удирдамжийн 3.4.1-д  заасан “...Цэвэр  агаарын  санг  удирдан  ажиллуулахад  шаардлагатай  дүрэм  журмын  төслийг боловсруулах...”  гэсэн  даалгаварын  хүрээнд  Цэвэр  агаарын  сангийн  дүрмийн  шинэчилсэн найруулгыг боловсруулав. Энэхүү Цэвэр агаарын сангийн дүрмийн шинэчилсэн найруулга нь Улаанбаатар хотын Цэвэр агаар  санаачлага II  төслийн  ажлын  хүрээнд  хийгдсэн  Цэвэр  агаарын  сангийн  хууль тогтоомийн  судалгааны  тайлан,  одоо  хүчин  төгөлдөр  үйлчилж  байгаа  Байгаль  орчин,  аялал жуучлалын  сайдын 2011  оны 06  дугаар  сарын 15-ны  өдрийн  А-200  тоот  тушаалаар батлагдсан “Цэвэр  агаарын  сангийн  дүрэм”  зэрэгт  үндэслэгдэн  боловсруулагдсан  бөгөөд Төсвийн  байгууллагын  удирдлага  санхүүжилтын  тухай  хууль,  Засгийн  газрын  тусгай  сангийн хууль,  

 

Монгол  Улсын  Засгийн  газрын 2010  оны 273  дугаар  тогтоолоор  батлагдсан “Цэвэр агаарын  сангийн  үйл  ажиллагааг  зохицуулах,  олон  талын  оролцоог  хангах  орон  тооны  бус удирдах  зөвлөлийн  ажиллах  журам”   бусад  холбогдох  хууль  тогтоомжуудад  нийцүүлсэн болно. Цэвэр  агаарын  сангийн  дүрмийн  шинэчилсэн  найруулгаар2011  оны06  дугаар  сарын15-ны өдрийн  А-200  тоот  тушаалаар  батлагдсан  Цэвэр  агаарын  сангийн  дүрэм,  мөн  тушаалаар батлагдсан“Цэвэр агаарын санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тайлагнах журам”  гэсэн 2  бичиг  баримтыг  нэгтгэж  Цэвэр  агаарын  сангийн  дүрэмд  нэгдсэн зохицуулалтыг оруулсан юм. Ийнхүү  нэгтгэсэн  учир  нь  эдгээр  дүрэм  журмуудад  давхардсан  зохицуулалт  ихтэй  байх бөгөөд нэгтгэн боловсруулах нь тохиромжтой, ойлгомжтой гэж үзлээ. Мөн  дүрмийн  шинэчилсэн  найруулгад  Удирдах  зөвлөлийн  даргын  бүрэн  эрх,  Гүйцэтгэх захирлын  бүрэн  эрхийг  тодорхойлж,  хууль  болон  бусад  дүрэм  журмуудтай  нийцүүлэх шаардлагатай заалтуудыг нийцүүлж, давхардлыг багасгасан болно.

 

ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ДҮРЭМ


1. Нийтлэг үндэслэл
1.1  Цэвэр  агаарын  сан  нь (цаашид “Сан”  гэх)  Агаарын  тухай  хуулийн 25  дугаар  зүйл, Засгийн  газрын  тусгай  сангийн  тухай  хуулийн 5  дугаар  зүйлийн 5.4.29-д  заасны  дагуу үүсгэн  байгуулагдсан  агаарыг  хамгаалах,  бохирдлоос  урьдчилан  сэргийлэх,  агаар бохирдуулах  бодисын  хаягдлыг  бууруулах  зорилтын  хүрээнд  хуульд  заасан  арга хэмжээг санхүүжүүлэх Засгийн газрын тусгай сан юм. 
1.2  Энэхүү  дүрмийн  зорилго  нь  Сангийн  удирдлагын  бүтэц  зохион  байгуулалт,  эрх  үүрэг, үйл  ажиллагааны  журам,  Санг  бүрдүүлэх,  сангийн  хөрөнгийг  захиран  зарцуулах, тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулахад оршино. 
1.3  Сангийн  үйл  ажиллагаа  Агаарын  тухай  хууль,  Засгийн  газрын  тусгай  сангийн  тухай хууль,  Төсвийн  тухай  хууль  болон  холбогдох  бусад  хууль,  тогтоомжуудад  нийцсэн байна. 
1.4  Сан нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ. 
1.5  Сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулна. 
1.6  Энэхүү  дүрэм  нь  Цэвэр  агаарын  сангийн  үйл  ажиллагааг  зохицуулах  олон  талын оролцоог  хангах  орон  тооны  бус  Удирдах  зөвлөлийн  хурлаар  хэлэлцэж  баталснаар хүчин төгөлдөр болно. 


2. Сангийн удирдлага
2.1  Сангийн  төсвийн  ерөнхийлөн  захирагч  нь  Агаарын  тухай  хуулийн 30   дугаар  зүйлийн 30.1-д зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. 
2.2  Сангийн  үйл  ажиллагааг  зохицуулах  олон  талын  оролцоог  хангах  орон  тооны  бус Удирдах зөвлөлтэй/цаашид“Удирдах зөвлөл” гэх/ байна. 
2.3  Сан  нь  өдөр  тутмын  үйл  ажиллагааг  зохицуулах  үүрэг  бүхий  гүйцэтгэх  захиралтай байна. Гүйцэтгэх захирал нь ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана. 

 

3. Удирдах зөвлөл
3.1  Удирдах  зөвлөлийн  дарга  нь  байгаль  орчны  асуудал  эрхэлсэн  Засгийн  газрын  гишүүн, орлогч  дарга  нь  Сангийн  дэд  сайд,  нарийн  бичгийн  дарга  нь  байгаль  орчны  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хүрээлэн буй орчны асуудал хариуцсан нэгжийн дарга байна. 
3.2  Удирдах зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга Удирдах зөвлөлийг удирдана. 
3.3  Удирдах зөвлөл нийт9 гишүүнтэй байна.3.4  Энэхүү  дүрмийн 3.1-д  зааснаас  бусад  гишүүнийг  Удирдах  зөвлөлийн  даргын  санал болгосноор Ерөнхий сайд томилж, чөлөөлнө. 
3.5  Зөвлөлийн  үйл  ажиллагааны  үндсэн  хэлбэр  нь  нийт  гишүүдийн  хурал  байна.Хурлыг Удирдах зөвлөлийн дарга удирдана. 
3.6  Удирдах  зөвлөл  нь  хагас  жил  тутамд  нэг  удаа  хуралдана.  Шаардлагатай  бол Удирдахзөвлөлийн  дарга  ээлжит  бус  хурал  зарлан  хуралдуулж  болно.  Удирдах зөвлөлийг  хуралдуулах  бэлтгэл  ажлыг  нарийн  бичгийн  дарга  хариуцан  зохион байгуулна. 
3.7  Удирдах  зөвлөл  нь  Монгол  Улсын  Засгийн  газрын 2010  оны 273  дугаар  тогтоолоор батлагдсан“Цэвэр  агаарын  сангийн  үйл  ажиллагааг  зохицуулах,  олон  талын  оролцоог хангах орон тооны бус удирдах зөвлөлийн ажиллах журам”-д заасан асуудлыг хэлэлцэх бөгөөд уг журмын дагуу үйл ажиллагааг явуулна. 
3.8  Удирдах зөвлөлийн дарга дараах эрхтэй. 
3.8.1  Гүйцэтгэх  захирлаар  томилох  этгээдийг  удирдах  зөвлөлд  санал  оруулах, удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Гүйцэтгэх захирлыг томилж,чөлөөлөх; 
3.8.2  Гүйцэтгэх  захиралтай  үр  дүнгийн  гэрээ  байгуулах,  гэрээний  биелэлтэд  хяналт тавих; 
3.8.3  Энэхүү  журмын3.1-д  зааснаас  бусад  Удирдах  зөвлөлийн  гишүүнийг  томилох, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайдад санал болгох; 
3.8.4  Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлыг тодорхойлон хэлэлцүүлэх; 
3.8.5  Тухайн оны төсвийн тухай хууль, сангийн Удирдах зөвлөлөөр батлагдсан төсөв төлөвлөгөөний хүрээнд хөрөнгө захиран зарцуулах шийдвэр гаргах. 

 

4. Сангийн гүйцэтгэх удирдлага
4.1  Сангийн  өдөр  тутмын  үйл  ажиллагааг  удирдан  зохион  байгуулах  гүйцэтгэхзахирлыг Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн даргатомилно. 
4.2  Гүйцэтгэх  захирал  нь  энэхүү  дүрэм  болон  Удирдах  зөвлөлийн  даргатай  байгуулсан  үр дүнгийн гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулна. 
4.3  Сангийн гүйцэтгэх захирал дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 
4.3.1  сангийн  ажлын  албыг  Засгийн  газрын  баталсан  орон  тооны  дотор  бүрдүүлэх, удирдан зохион байгуулах; 
4.3.2  сангийн  ажлын  албаны  ажилтантай  санг  төлөөлж  хөдөлмөрийн  гэрээ байгуулах, хууль буюу гэрээнд заасан хариуцлага тооцох; 
4.3.3  сангийн  хөдөлмөрийн  дотоод  журмыг  боловсруулж  Удирдах  зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах; 

4.3.4  удирдах  зөвлөлийн  баталсан  төсвийн  хүрээнд  үйл  ажиллагааг  зохион байгуулах,гүйцэтгэлийг хангуулах; 
4.3.5  төсөл  хөтөлбөрийг  сонгон  шалгаруулах  ажиллагааг  хууль  тогтоомжийн  дагуу зохион байгуулах; 
4.3.6  төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол хянаж, шаардлага тавих; 
4.3.7  гүйцэтгэх  захирал  шаардлагатай  асуудлыг  Удирдах  зөвлөлөөр  хэлэлцүүлэх саналыг Удирдах зөвлөлийн даргад гаргах; 
4.3.8  сангийн  үйл  ажиллагааны  жилийн  тайланг  Удирдах  зөвлөлд  танилцуулах,  холбогдох  хууль  тогтоомжийн  дагуу  санхүүгийн  тайлан,  балансыг  гаргах,  аудитын дүгнэлт гаргуулах, тайлагнах; 
4.3.9  удирдах зөвлөлийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах; 
4.3.10  шаардлагатай  тохиолдолд  мэргэжлийн  байгууллагын  зөвлөгөө  авах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах асуудлаар гэрээ хэлцэл хийх
4.3.11  өөрийн  эрх  хэмжээний  асуудлаар  Удирдах  зөвлөл,  Төсвийн  ерөнхийлөн захирагчийн  зөвшөөрснөөр  байгууллага,  аж  ахуйн  нэгж,  иргэдтэй  гэрээ байгуулах; 
4.3.12  ажлын  албаны  ажилтантай  холбоотой  гарсан  өргөдөл  гомдлыг  хянан шийдвэрлэх; 

 

5. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт
5.1  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1.3 дахь заалтын дагуу Сангийн  эх  үүсвэрийн  зонхилох  хэсэг  улсын  төсвөөс  бүрдэнэ.  Мөн  Засгийн  газрын тусгай  сангийн  тухай  хуулийн 7  дугаар  зүйлийн 7.1  дэх  заалт,  121  дугаар  зүйлийн 121.1.1, 121.1.2 -д заасан болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэнэ. 
5.2  Сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна. 
5.2.1  агаарыг  хамгаалах,  агаарын  бохирдлыг  бууруулахад  чиглэсэн  шинэ  дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 
5.2.2  стандартын  шаардлагад  нийцсэн  цэвэр  түлш,  зуух  үйлдвэрлэхийг  дэмжих,  тэдгээрийг  худалдан  авахад  худалдан  авагчид  тусламж  үзүүлэх  зорилгоор татаас олгох; 
5.2.3  агаарын  чанарын  хяналт-шинжилгээний  чадавхийг  бэхжүүлэх,  агаарын чанарын  төлөв  байдлын  хувьсал  өөрчлөлтийг  тогтоох  болон  агаарыг хамгаалахтай  холбогдолтой  стандарт,  норм,  дүрэм,  арга,  аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх; 
5.2.4  эрчим  хүчний  үр  ашгийг  дээшлүүлэх,  барилгын  дулаалгыг  сайжруулах  төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 

5.2.5  агаарын  бохирдлыг  бууруулахад  чиглэсэн  иргэд,  олон  нийтийн  үйл  ажиллагаа,  төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх; 
5.2.6  сэргээгдэх  эрчим  хүч,  цэвэр  технологийг  хөгжүүлэхэд  чиглэсэн  үйл  ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх; 
5.2.7  агаарын  бохирдлыг  бууруулахад  чиглэсэн  олон  нийтэд  мэдлэг  олгох  сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах; 

 

6. Сангийн ажиллах журам
6.1  Төсвийн  ерөнхийлөн  захирагч  нь  Төсвийнтухай  хуульд  заасан  бүрэн  эрхийг хэрэгжүүлнэ. 
6.2  Сангийн  орлого,  зарлагын  төлөвлөгөө  төсвийн  ерөнхийлөн  захирагчийн  хувьд  байгаль орчны  асуудал  хариуцсан  Засгийн  газрын  гишүүний  багцад  багтаж  улсын  төсвийн төлөвлөгөөнд тусгагдана. 
6.3  Сангийн  тухайн  жилийн  орлого,  зарлагын  төсөв,  хагас  жилийн  болон  жилийн  эцсийн зарцуулалтын  тайланг  Удирдах  зөвлөлөөр  хэлэлцүүлэн  байгаль  орчны  асуудал эрхэлсэн  Засгийн  газрын  гишүүн  батална.  Сангийн  зарцуулалтыг  төсвийн  ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуулийн дагуу тайланд тусгана. 
6.4  Сангийн  хөрөнгөөр  бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан  авахад  Төрийн  болон  орон нутгийн  өмчийн  хөрөнгөөр  бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан  авах  тухай  хуулийг баримтлана. 

 

7. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, түүнд хяналт тавих
7.1  Сангийн  орлого  зарлагын  нэгдсэн  тайланг  улирал  бүрээр  гаргаж  дараа  улирлын  эхний сарын 20-ны  дотор,  жилийн  эцсийн  тайланг  дараа  оны 2  дугаар  сарын 10-ны  дотор байгаль  орчны  асуудал  хариуцсан  Засгийн  газрын  гишүүн  болон  санхүүгийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус тайлагнана. 
7.2  Сангийн  зарцуулалтын  тайланд  Төрийн  аудитын  тухай  хуульд  заасны  дагуу  Үндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраар дүгнэлт гаргуулна. 
7.3  Сангийн  жилийн  эцсийн  зарцуулалтын  тайланг  аудитын  дүгнэлтийн  хамт  тайлан гаргаснаас хойш20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж нийтэд мэдээлнэ. 

 

8. Бусад зүйл
8.1  Сан  нь  гүйцэтгэгчтэй  байгуулсан  гэрээгээ  тогтоосон  хугацаанд нь дүгнэж,  төслийн  үр дүн,  тайланг хүлээн  авсаны  дараа  тухайн  төслийн  хэрэгжилтийн  үйл  ажиллагааг дуусгавар болгон санхүүжилтийн эцсийн тооцоог хийнэ. 
8.2  Сангийн  хөрөнгийн  ашиглалт,  зарцуулалттай  холбогдсон  маргааныг  байгаль  орчны асуудал  эрхэлсэн  Засгийн  газрын  гишүүн  шийдвэрлэх  бөгөөд  шаардлагатай  гэж  үзвэл хуулийн байгууллагад зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлнэ. 

8.3  Хууль  болон  Олон  улсын  гэрээнд  Сангийн  дансыг  арилжааны  банкинд  байршуулахаар зааснаас бусад тохиолдолд төрийн сангаас гадуур байршуулахыг хориглоно. Санг  татан  буулгасан  тохиолдолд  түүний  өмч  хөрөнгөтэй  холбоотой  асуудлыг  холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ. 


Facebook Twitter YouTube