Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2023.07.10-2023.07.16/

Нийтлэгдсэн огноо: 2023/07/17

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2023 оны 07 дугаар сарын 10-16-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Толгойт, Нисэх, Зурагт, Хайлааст, 5-н буудал, Шархад, Зайсан, Ургах наран хороолол, Налайх, 1-р хороолол, 100-н айл, 13-р хороолол, Мишээл экспо, Баруун 4-н зам, Амгалан орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Цахилгаан станц, Баянхошуу орчим “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 


Facebook Twitter YouTube