Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2023.01.09-2023.01.15/

Published date: 2023/01/16

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2023 оны 01 дүгээр сарын 09-өөс 15-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 01 дүгээр сарын 09-өөс 15-ны өдрүүдэд 100-н айл, Толгойт, Нисэх, Налайх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, 5-н буудал, Шархад орчим “Бохирдолтой”, Хайлааст, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube