Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.12.26-2023.01.01/

Published date: 2023/01/02

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 12 дугаар сарын 26-аас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2022 оны 12 дугаар сарын 26-аас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, 5-н буудал орчим “Бохирдолтой”, 1-р хороолол орчим “Их бохирдолтой”, Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube