Нийтлэгдсэн огноо: 2022/12/26
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2022 оны 12 дугаар сарын 19-өөс 25-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2022 оны 12 дугаар сарын 19-өөс 25-ны өдрүүдэд Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол, 13-р хороолол, Амгалан, Налайх, 100-н айл, Толгойт, Нисэх, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, Шархад орчим “Бохирдолтой”, Хайлааст, 5-н буудал орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05