Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.11.14-2022.11.20/

Published date: 2022/11/21

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 11 дүгээр сарын 14-өөс 20-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

 

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2022 оны 11 дүгээр сарын 18-аас 20-ны өдрүүдэд 13-р хороолол, Цахилгаан станц, Зайсан, Мишээл экспо орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Шархад, Налайх, Ургах наран хороолол, 1-р хороолол, 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, Хайлааст, 5-н буудал, Баруун 4-н зам, Амгалан, орчим “Бага бохирдолтой”,  Баянхошуу орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube