News

100 айл орчмын агаарын чанарын индекс хэт өндөр байсан тухай.

Published date: 2022/11/10

100 айлд байрлах агаарын чанарыг хянах автомат станц 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан 13 дахь жилдээ ажиллаж байна. Тус агаарын чанарыг хянах харуулын тоосонцор хэмжих багаж нь бета цацрагийн шингээлтийн аргад суурилсан ба энэ нь агаарын дээжийг фильтерт авсны дараа ямар хэмжээний тоос, тоосонцрыг бета цацраг шингээж байгаагаар тодорхойлогддог бөгөөд фильтер дуусах, гацах болон бусад техникийн шалтгааны улмаас шингээлтийн процесст доголдол гарч агаар дахь тоосонцрын агууламж болон агаарын чанарын индексийг буруу заах тохиолдол зарим үед гарч байгаа болно.

Өнөөдрийн байдлаар 100 айл орчим дахь агаарын чанарыг хянах автомат станцын тоосонцрын багажийн фильтер татах мотор нь эвдэрсний улмаас 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 04:00-10:00 цагийн хооронд агаарын чанарын индексийг буруу зааж байсныг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториор засуулж, 13:00 цагт хэвийн ажиллагаанд оруулсан болно.


Facebook Twitter YouTube