Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.10.10-2022.10.16/

Нийтлэгдсэн огноо: 2022/10/17

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 10 дугаар сарын 10-аас 16-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн буюу 2022 оны 10 дугаар сарын 10-аас 16-ны өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар   Налайх Зайсан, Ургах наран хороолол орчим “Цэвэр” болон “Хэвийн”, зарим өдрүүдэд 1-р хороолол, 100-н айл, Нисэх, Баянхошуу, Хайлааст, 5-н буудал, Шархад, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо орчим “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube