Нийтлэгдсэн огноо: 2022/10/05
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба дараах ажлын байранд сонгон шалгаруулж авна:
1. Усны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
2. Хөрсний бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
3. Хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
НЭГ. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэнд тавигдах шаардлага.
Ерөнхий шаардлага: Байгаль орчны чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, багаар ажиллах болон ачаалал даах бүрэн чадвартай, ажилд идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, компьютерын өргөн хэрэглээний программууд дээр бүрэн ажиллах чадвартай, англи болон бусад гадаад хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх.
Тусгай шаардлага: Баримт бичиг боловсруулах болон хянах чадвартай, Байгаль орчны салбар болон, төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
ХОЁР. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Намтар /CV/, Төрийн албан хаагчийн анкет, Их дээд сургууль төгссөн диплом түүний хуулбар, Ажилд орох хүсэлтийн хамт ирүүлэх.
Хаяг: Хаяг: Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, БОАЖЯ. Холбоо барих утас-(976-51) 261890
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05