Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.09.12-2022.09.18/

Нийтлэгдсэн огноо: 2022/09/19

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 9 дүгээр сарын 12-оос 18-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоног буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-оос 18-ны өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Зурагт, Хайлааст, 5-н буудал, Налайх, 13-р хороолол, Зайсан, орчим Цэвэр болон Хэвийн, зарим өдрүүдэд 100-н айл, Шархад, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Ургах наран хороолол орчим Бага бохирдолтой түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube