Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭТ ХОТЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУД НҮХЭН ЖОРЛОНГОО ЭКО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР СОЛЬЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2022/09/13

 

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хянан ажиллаж, үүрэгжүүлж байгаа Орхон аймгийн Засаг дарга танд талархал илэрхийлье.

✅ "Тэс петролиум” ХХК-ийн Вокзалд байрлалтай шатахуун түгээх станцын нүхэн жорлонг дарж, булшилж, эко ариун цэврийн байгууламжтай болгов.

✅ Жаргалант сум болон Булган аймаг явах замд байрлалтай шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг аравдугаар сард багтаан эко болгох тухайгаа мэдэгдсэн.

✅ “Магнай трейд” ХХК-ийн гурван нүхэн жорлонг арвандүгээр сарын 15-ны дотор эко ариун цэврийн байгууламжаар өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.

✅ “Ганга зайвар” ХХК-ийн шатахуун түгээх станцыг “Дашваанжил” ХХК худалдаж авсан бөгөөд аравдугаар сард багтаан эко ариун цэврийн байгууламжтай болгох тухайгаа мэдэгдсэн.

✅ “Сод Монгол групп” ХХК-ийн Наран баг “Хорооллын эцэс”, Дэнж багт байрладаг шатахуун түгээх станцыг бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугамд холбогдох хүсэлтийг 2021 онд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-т хүргүүлж хариу шийдвэрийг хүлээж байгаа.

✅ Баянцагаан баг (Гурван замын пост) шатахуун түгээх станцын нүхэн жорлонг 2023 оны төсөвт суулгаж солих тухай албан бичгийг ирүүлсэн байна


Facebook Twitter YouTube