Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.08.29-2022.09.04/

Нийтлэгдсэн огноо: 2022/09/05

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 04-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоног буюу 2022 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 04-ний өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Хайлааст, 5-н буудал, 13-р хороолол, Амгалан, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим Цэвэр болон Хэвийн, Зарим өдрүүдэд 100-н айл, Баруун 4-н зам орчим Бага бохирдолтой түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube