Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.08.22-2022.08.28/

Published date: 2022/08/29

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 8 дугаар сарын 22-оос 28-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоног буюу 2022 оны 8 дугаар сарын 22-оос 28-ны өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, 100-н айл, Толгойт, Нисэх, Хайлааст, 5-н буудал, 13-р хороолол, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим Цэвэр болон Хэвийн, Баруун 4-н зам орчим Бага бохирдолтой түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube