Мэдээ, мэдээлэл

Тамхины ишний хор нөлөө

Нийтлэгдсэн огноо: 2022/08/18

Эх сурвалж: Journal of Hazardous Materials

Тамхины ишний хор нөлөө

Тамхи татсаны дараагаар үлдсэн тамхины иш нь ихэвчлэн хог хаягдал болж байгальд шууд хаягддаг. Тамхины иш нь ус, ундааны сав, соруулаас жижиг хэмжээтэй тул тийм их хор хөнөөл учруулдаггүй байх гэж та бодож байгаа байх. Энэхүү судалгааны хүрээнд Тамхины ишний талаарх судалгаануудыг системтэйгээр хянаж, хүрээлэн буй орчин дахь тамхины ишний тоо хэмжээ, тархалт, гарал үүсэл, хоруу чанар зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой асуудлуудын хариултыг олохыг зорьсон юм.

Дэлхий дээр жилд ойролцоогоор 5.5 их наяд тооны тамхи үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 2025 он хүртэл ишийн хаягдлын хэмжээ 1.2 сая тонн хүрч 50%-иар өснө гэсэн тооцоо бий. Тамхины иш нь хүнцэл, бензол, цианид, PAH, пиридин , хүнд металл гэх мэт зэрэг олон мянган аюултай химийн бодис агуулдаг. Түүнчлэн 1ширхэг тамхины иш бүр 1000 литр усыг бохирдуулдаг гэж үздэг.

Бидний хэрэглэдэг тамхины иш ихэнх нь шүүлтүүртэй байдаг. Тэдгээр хаягдаж буй тамхины шүүлтүүр нь целлюлозын ацетат хэмээх бодисыг өөртөө агуулдаг ажээ. Олон хүн тамхины ишийг байгальд задардаг гэж боддог боловч тамхины ишинд агуулагдах хуванцар нь задрах үйл явцыг улам удаашруулдаг байна.

ХБО-д ихээр хаягдсан энэхүү хог хаягдлыг цэвэрлэхэд механик тоног төхөөрөмжийн хүрэлцээ муутай үед эдгээр хог хаягдлыг цуглуулах зардал их байгаа тул тамхины үйлдвэрлэлд ч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. Мөн органик шүүлтүүртэй тамхи үйлдвэрлэх, нийтийн тамхидалтыг бууруулах, агууламж дахь хорт бодисыг бууруулах, боловсруулах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, хууль эрх зүйн орчинд анхаарах, хамгийн сүүлчийн боловч арга ядахад тамхины иш цуглуулах гэх үр дүнтэй шийдлүүдийг зоригтой авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Littered cigarette butt as a well-known hazardous waste: A comprehensive systematic review, Javad Torkashvand, Mahdi Farzadki, Hamid Reza, Sobhid Ali Esrafili

2020.02.05

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Бат-Өлзийн Бат-Эрдэнэ


Facebook Twitter YouTube