Мэдээ, мэдээлэл

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Байгаль орчны Газар болон нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон хурал 2022 оны 7-р сарын 6-ний өдөр болов.

Нийтлэгдсэн огноо: 2022/07/18

✅Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Байгаль орчны Газар болон нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон хурал 2022 оны 7-р сарын 6-ний өдөр болов.

✅Уг хурлаар Улаанбаатар хотын хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор шатахуун түгээх станцуудын ариун цэврийн байгууламжуудыг “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015” стандартын шаардлагад нийцүүлж “Эко 00” байгуулах, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчид зориулсан нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын явцын талаар ярилцаж, хуралд оролцогч газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube