Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.07.04-2022.07.10/

Published date: 2022/07/14

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 7 дугаар сарын 04-өөс 10-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн  агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Нисэх, Зурагт, Хайлааст, 5-н буудал, 13-р хороолол, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Цэвэр” болон  “Хэвийн”, 100-н айл, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube