Мэдээ, мэдээлэл

Налайх дүүрэгт суурилуулсан Агаарын чанарын харуулын станцыг Цаг уур, орчны шинжилгээний газарт шилжүүлэх ажил амжилттай боллоо.

Нийтлэгдсэн огноо: 2022/06/13

Налайх дүүрэг Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орсонтой холбогдуулж Дэлхийн банкны санхүүжилтээр "Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл-MN 6493"-ийн хүрээнд Налайх дүүрэгт суурилуулсан Агаарын чанарын харуулын станцыг Цаг уур, орчны шинжилгээний газарт шилжүүлэх ажил амжилттай боллоо. Ингэснээр Налайх дүүргийн иргэд та бүхэн www.agaar.mn болон О2 апликэйшнээр дамжуулан цаг алдалгүй агаарын чанарын индексийн мэдээг авах боломжтой юм.

 

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube