News

Налайх дүүргийн 100 жилийн ой, Налайх дүүрэг "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс"-д орсонтой холбогдуулж дүүргийн засаг даргын тамгын газраас "Цэвэр агаар" өдөрлөгийг зохион байгууллаа.

Published date: 2022/06/13

✅Налайх дүүргийн 100 жилийн ой, Налайх дүүрэг "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс"-д орсонтой холбогдуулж дүүргийн засаг даргын тамгын газраас "Цэвэр агаар" өдөрлөгийг зохион байгууллаа.

✅Уг өдөрлөгт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Стандарт хэмжил зүйн газар, Таван толгой түлш ХХК оролцлоо.

✅Өдөрлөгийн хүрээнд иргэдэд байгальд ээлтэй эрчим хүчний технологи, стандарт зуухны үзэсгэлэн худалдаа болон эрчим хүчний хөнгөлөлт, Ногоон зээл, Угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.

✅2022 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн ОББҮХ-ны санхүүжилтээр Налайх дүүрэгт нийт 7624 айлд угаарын хийн мэдрэгчийг суурилуулах ажлыг Тавантолгой түлш ХХК гүйцэтгэх юм. Угаарын хийн мэдрэгчийг суурилуулснаар, айл өрхийг угаарын хийн эрсдэлээс сэргийлэх бодит арга хэмжээг авч чадах билээ.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube