Нийтлэгдсэн огноо: 2022/05/27
️Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 20 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -ын 23 цехийн 235 ажилтан ачигч 3, ачааны автомашин 5 техник хэрэгслээр Хангал голын гольдрил дагуух 11км газрын 243га газар, голын усанд хуримтлагдсан 255 гаруй м3 хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн цэгт буулгалаа.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05