News

ИРГЭД ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭГ ХАРДАГ БОЛЛОО

Published date: 2022/05/18

ИРГЭД ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭГ ХАРДАГ БОЛЛОО

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хаягдлын сан нь агаар орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байгаа билээ.

Хаягдлын сангийн цагаан тоосны дэгдэлт, орчны агаарын чанарыг шуурхай, тогтмол хянах үүднээс агаарын чанарын автомат суурин харуулыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазараас суурилуулсан. Уг станц нь агаарын чанарыг PM2.5, PM10 тоосонцрын үзүүлэлтүүдээр хэмжих бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Аствишн ХХК-иас Ажлын хэсэг ажиллаж суурин станцын хэмжилтийн мэдээллийг агаарын чанарын Үндэсний нэгдсэн сүлжээ, Agaar.mn вэбсайтад холбох ажлыг амжилттай хийж дуусгалаа. Үүний үр дүнд иргэд олон нийт тухайн станцын ойр орчмын агаарын чанарын мэдээллийг шуурхай мэдэх боломж бүрдэж байна.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube