Мэдээ, мэдээлэл

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

Нийтлэгдсэн огноо: 2022/05/13

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ”

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 5-р бага хурал 2022 оны 6-р сарын 3-нд болно.

Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи, байгаль орчны менежмент зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой бүх инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.

Хурлын хаягаар ирүүлсэн илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс аман болон ханан илтгэлийн хэлбэрийг тогтож, мэдээлнэ.

Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 1 илтгэл шалгаруулж урамшуулна.

1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

Ханан илтгэл – шилдэг 1 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал

Шалгарсан илтгэлийн өгүүллүүдийг “The Environment” сэтгүүлд хэвлэнэ.

Илтгэлийн хураангуйг 2022 оны 5-р сарын 20-ныг хүртэл envconfmon@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

2022.05.20 Хураангуй хүлээж авах (envconfmon@gmail.com)

2022.05.25 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх

2022.06.03 Хурлын үйл ажиллагаа (Монгол Улсын Их Сургуулийн

Номын сан)

ХОЛБОО БАРИХ

Утас: 7730-7730 (3208), 91339088

Цахим шуудан: envconfmon@gmail.com


Facebook Twitter YouTube