Мэдээ, мэдээлэл

Дулаалгын аян 2014 оны 09 дүгээр сард эхэлнэ

Нийтлэгдсэн огноо: 2014/09/30

Нийслэлд амьдарч буй  албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд  бүх нийтийг уриалах зорилгоор 2014 оны 9 дүгээр сард дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо.

 

Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.

 

Аяны нээлт үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулна.

 

ayan1 


Facebook Twitter YouTube